Д.ЦЭРЭННАДМИД
Явлаа. Завхан аймгийн Их-Уул, Архангай аймгийн Тариат, Их-тамир, Цэнхэр зэрэг сумын нутгаар аялав. Ирлээ. Хангай нутгийн өндөр булаалдах уулс өтгөн ой шугуй зуны өнгөөр хараа булаах. Бадаг бадаг царам хөндийд малчны цагаан гэрүүд мөөгөн хүрээ шиг цайрч хааяагүй налайх мал сүрэг монгол минь яасан баян юм бэ гэхийг санагдуулнам. Хонхойвол ус, хотойвол ногоо дэлгэрч айл бүрт идээ цагаа элбэгхэн ийм л таатай цагийн өнгө төрхийг зургаар харуулбал ийм л...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.31 ДАВАА № 167 (6392)