Р.ОЮУН
Манай багийнхны дунд Доржоотой танилцсан уу, дэд түрүүч цолтой, энд их удаан ажиллаж байгаа гэнэ гэсэн яриа чих дэлслээ. Тэрээр одоо энд барьж буй зургаан айлын орон сууцны усыг өдөр шөнөгүй зөөж байгаа. Тэр модны дэргэд зогсож байна гэхэд бүгд харлаа. Гэтэл модноос уяатай шар байх нь тэр. Гэрээт хилчид Доржоог 2016 онд бяруу байхад нь усны үхэр болгожээ. Түүгээр ч барахгүй янз бүрийн ачаа тээвэрт ашигладаг гэж байлаа.
Эх сурвалж www.polit.mn