Бизнесийн зээлийн  37 хувь нь “Ковид-19”-т өртжээ

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшаад байна. Манай улсын эдийн засаг ч хүнд үедээ хэдийнэ орчихлоо. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал хэдийнэ 2.2 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад 10 дахин нэмэгдээд байна. Коронавирустай зэрэгцээд сонгууль, наадам гээд томоохон зардлаа нөхөхийн тулд төсвийн тодотголоо яаралтай хийж, хаана хаанаа хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй байдалд хүрээд байна. Энэ оны хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт хасах долоон хувь орчим, харин жилийн дүнгээр хасах нэг хувь орчим байх төсөөллийг хийж байгаа гэж Монголбанкнаас мэдэгдсэн байна. “Монголбанкны зүгээс иргэд, бизнест учирч буй өнөөгийн хүндрэлтэй нөхцлийг зөөллөх, гэхдээ бодлогын орон зайгаа гамнах, дунд хугацааны тогтвортой байдалд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Мэдээж олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, бусад төв банкны авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харгалзан үзэж судлан өөрийн орны онцлогт тохирсон мөнгөний бодлогын цогц арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа. Гэвч гадаад орчин буюу  улс орнууд "Ковид-19" вирусыг хэдий хугацаанд хяналтдаа оруулах, том гүрнүүдийн гадаад худалдааны маргаан хэрхэн үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэд хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нь манай эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлсээр байна” гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьжээ. 
"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар, ипотекийн зээлийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гарч хэрэгжүүлж байгаа. Зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийг хойшлуулснаар хүнд саруудад гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэх, өрхийн хэрэглээ огцом буурахаас сэргийлэх зорилгоор энэ ажлыг хэрэгжүүлж байгаа. 


Зургадугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9 хувь буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийг нэг жилээр, ипотекийн зээлийн 43 хувь буюу 38270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулсан байна. Ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд аравдугаар сарын 1-нээс зээлээ төлж эхлэх бол хэрэглээний зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгчид ирэх оны дөрөвдүгээр сараас төлж эхлэх хуваарьтай. Энэ хугацаанд сайн дураараа зээлээ төлөх эсэх нь өөрсдийнх нь сонголт юм. 
Цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр бизнесийн байгууллагууд болон ажил олгогчид хүнд байдалд байна. Ямар ч тохиолдолд ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 19-ний байдлаар  бизнесийн зээлийн 37 хувь нь “Ковид-19”-т өртсөн байдалтай байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг урьдчилан зөөлрүүлэх үүднээс “Ковид-19"-ийн нөлөөнд автсан зээлүүдийн хувьд хэвийн ангилалд хэвээр үргэлжлүүлэх хугацааг 15-90 хоног болгох, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд бүтэц өөрчлөгдсөн зээлд ангилахгүй байх, хэрэглээний зээлийн 2020 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаарх чанарын ангиллыг хэвээр мөрдөх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр "Ковид-19"-ийн нөлөөнд автсан зээлийн 39 хувьд нь бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн статистик үзүүлэлт байна.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Өчигдөр 13 цаг 45 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

4 цаг 29 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

4 цаг 34 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

4 цаг 45 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

4 цаг 48 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

5 цаг 27 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

9 цаг 14 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

10 цаг 14 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

10 цаг 14 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Өчигдөр 14 цаг 16 мин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Өчигдөр 13 цаг 45 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

4 цаг 29 мин