Б.ДОЛЖИНЖАВ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.07.21/ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хаслаа.Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулав. Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад өнгөрсөн оны сүүлээр Авлигатай тэмцэх газрынханд баригдсан юм.
Эх сурвалж: www.polit.mn