Булган аймагт үргэлжлэн орж буй борооны улмаас сонгуулийн ирц муу байна

2020-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.Номин

Ус, цаг уурын орчин шинжилгээний газраас өнгөрсөн даваа гаригаас эхлэн тав хоног үргэлжлэн бороо орно гэж мэдээлсэн.   Тэгвэл  Булган аймагт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан сонгогчдын ирц хангалтгүй байгаа бөгөөд шаардлагатай сумдад онцгой байдлын гурван анги зэрэг ажиллаж байгаа юм байна.  Энэ талаар Булган аймгийн сонгуулийн хорооны ажилтнаас тодрууллаа.  Тэрээр “Булган аймагт 40877 нэрсийн жагсаалт бичигдсэн. Өчигдөр буюу 23-ны өдөр 647 иргэнээс зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт авсан. Харъяа гэртээ байхгүй, эмнэлэг, Улаанбаатар хот явсан гэх мэт шалтгаанаар 612 иргэнээс 80 саналын хайрцгаар, 66 хэсэг ажилласны эцэст мэдээгээ бид СЕХ-нд өгсөн байна. Өнөөдөр 13.00 цагийн байдлаар сонгогчдийн ирц 25. 21хувьтай байна.  Аймгийн нийт нутгаар бороотой байна. Бид хэсгийн хороонууддаа чиглэл өгч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хишиг-Өндөр, Сайхан зэрэг суманд сүлжээ тасарсан, зам усанд автсан гэх мэт асуудлууд байсан. Гэвч бид арга хэмжээ авсны үр дүнд хуулийн хугацаанд зөөврийн саналын хайрцгаар саналаа авч дууссан байна. Тэшиг, Хутаг-Өндөр сумдад Онцгой байдлын албан хаагчдыг ажиллуулж байна. Энэ нь тодорхой хэмжээний үер устай нөхцөл байдалд томоохон гол мөрнийг гатлан иргэд саналаа өгөхөд аюулгүй байдлыг хангах үүднээс гурван баг бүрэлдэхүүнийг гаргаж өгч байна” гэв.    

Эх сурвалж:www.polit.mn

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 24 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 24 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 24 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 24 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 24 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 24 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 24 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 24 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 24 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 24 мин