Полит-Анализ: Жинхэнэ бие даагч гэж хэн бэ?

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

2020 оны  УИХ-ын  сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшинэ.  ҮАГ-т 208 хүн бие даан сонгуульд оролцохоо илэрхийлж мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа.  Энэ бол гурван парламенттай тэнцэх хэмжээний тоо.  Бие даагч  олноор орж ирсэн нь янз бүрийн шалгаантай.  Үнэхээр цаг үеэ дагаж, нийгмийг өөрчлөе хэмээн зүтгэж орж ирсэн, намын харьяалалгүй, улс төр, бизнесийн бүлэглэлд багтдаггүй хүмүүс бий.  Тэднийг жинхэнэ бие даагч гэж нэрлээд байгаа юм.  Тэгвэл 208 бие даагчийн хэд нь энэ шалгуурт тэнцэх бол.   Эхнээсээ мөрийн хөтөлбөрийн босго давж чадахгүй зарим нь буцаж байна.  ҮАГ-аас 121 хүний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй учраас буцаасан гэж мэдээлсэн юм.  Тэдэнд засч сайжруулах тав хоногийн хугацаа өгсөн бөгөөд зарим нь дахин хандаагүй байгаа юм. Тухайлбал, Б.Цондовдорж, Б.Мөнхшүр, Л.Ган-Од, О.Мөнхболд, Л.Өнөрчимэг, Ж.Нямаа, А.Гүенбаатар нарын хүмүүс эхний босгоо давж чадахгүй хасагдах бололтой.  Удахгүй хэд нь хасагдаж орж ирэх вэ гэдэг нь тодорхой болно.   Мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэдэг улстөрч хүний хамгийн эхний шалгуур.  Гэтэл энэ даваанаас эхлээд унаж байгаа хүмүүсийг жинхэнэ бие даагч гэж үзэх нь эрсдэлтэй.  Тэгэхээр 208-аас дахиад цөөрч орж ирнэ гэсэн үг.

 Дараагийн нэг асуудал нь зарим намын гишүүнчлэлтэй бие даагчид ухарч эхлээд байна.  Бие дааж оролцоно гэсний дараагаас нам нь “найр тавьсан уу”  ямар нэг улс төрийн тохироо хийсэн үү.  Зарим нэр дэвшигчид өөрийн угшилтай намаасаа нэр дэвшихийг илүүд үзэх болжээ.   Тухайлбал, бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга,  Хотын дарга асан Э.Бат-Үүл нар,  С.Жавхлан нар  АН-аас тойрог авсан гэх мэдээлэл байна.  Яг ийм шалтгаанаар дахиад л хүмүүс хасагдана.   Энэ мэтчилэн Төрийн байгууллага, намуудын шүүлтүүр, бизнесийн бүлэглэлийнхэн хүнээ татчихвал жинхэнэ бие даагчдад боломж гарч ирнэ. 

Улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд унасан энэ цаг үед жинхэнэ бие даагчдаа дэмжих нь зүйн хэрэг.   Олон улсад ч улс төр ямар нэгэн тогтсон дүрэм журамгүй болж, шинэ хандлагаар хөгжих болов. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байна. Түүний талаар таагүй мэдээллүүд байдаг ч бизнесийн зүтгэлтэн хүн том гүрний удирдагч болж чадсан.  Тэр ардчилсан, хүний эрх эрх чөлөө ярьдаг нийгмийг өөрчлөөд  америк хүн нэг номер, бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага руу дөхүүлэв. Мөн Зүүн Европт бие даагчдыг дэмжих хандлага  илүү ажиглагдаж байна.  Мөн Шинэ Зеланд, Италийн Ерөнхий сайд, Францын ерөнхийлөгчийн сонгууль гээд намын хатуу гишүүнчлэл дэлхийд байхгүй болж байгааг харуулсан.

Тэгвэл 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөх хүмүүс бидэнд ямар өөрчлөлтийг авчрах бол. Улс төрийн намууд гэж аймшигтай бүтцийг задлах уу.  Хөгжлийн гажуудал, улстөрчдийн хулгайч дээрэмчин занг засах уу.  Улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл бологсод биш байж чадах уу.  Үнэхээр цаг үеэ дагаж, нийгмийг өөрчлөе хэмээн зүтгэж орж ирсэн, намын харьяалалгүй, улс төр, бизнесийн бүлэглэлд багтдаггүй хүмүүс бий.  Тэднийг жинхэнэ бие даагч гэж нэрлээд байгаа юм.

Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, хөгжүүлээд 30 жил болж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудыг дүгнэж болох ч дараагийн 30 жилд Монгол Улс ямар өнгө төрхтэй байх вэ гэсэн сонголтыг бид хийнэ.   Тэгэхээр 2020 оны сонгууль хүн болгонд чухал.  Хэрэв энэ сонгуулийг уламжлалт хандлагаар туулаад өнгөрүүлчихвэл дахиад 10-15 жилийн хөгжлөө алдана, алдаагаа давтана гэдгийг судлаачид хэлж байгаа.  Парламентад өмнө нь хамгийн ихдээ гурван бие даагч гарч байсан.  Бие даагчдын идэвхтэй, хүчтэй ажиллах эрх зүйн орчин чадвар, чадамж ч сул байсан.  Харин энэ жилийн сонгуулиар дор хаяж 15-20 бие даагч гарч ирэх боломжтой.  Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагч гарна гэдгийг олон судалгаа харуулж байна.  Гэхдээ гомдогсдын арми биш жинхэнэ бие даагчдаа сонгох нь чухал юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

6 цаг 54 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

10 цаг 54 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

10 цаг 54 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин