Б.Баяраа: Монголын төмөр замчдыг төр ялгаварлан гадуурхах ёсгүй

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас “Төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал ноцтой зөрчигдөж, төр биднийг ялгаварлан гадуурхаж байна” гэсэн сэдвээр  Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ тухай Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа   “УБТЗ нийгэмлэг өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлдэг, төрөөс татаас авдаггүй. Харин жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг зорчигч тээвэр, цахилгаан станцын нүүрсний тээврээс хүлээж, нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллаж байна. Гэтэл дэлхий даяар тархаад буй коронавирусын тархалтын улмаас манай байгууллага 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээж байна.

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан мэдэгдэлд гишүүдийнхээ өмнөөс туйлын баяртай хүлээн авсан. Гэтэл Сангийн сайд Ц.Хүрэлбаатарын мэдэгдэлд энэхүү шийдвэр хөрсөн дээр ялгавартай хэрэгжиж, төмөр замын ажилчдыг төр гадуурхаж байна.  Улаанбаатар төмөр зам нийт 15 мянга гаруй ажилтантай. Манай ажилтан, гишүүд бүгд нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ төлдөг. Төмөр замчдыг төр ялгаварлан гадуурхах учиргүй. Иймд МТЗ-ын ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна” гэв.

Мөн “Сүүлийн жилүүдэд төмөр замд ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх, эрхийн зөрчил өсөж, гишүүдийн гомдол, санал ихээр гарах болсон тул бид эерэг хандлага, шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан удаа дараа анхааруулга, сануулга, шаардлага хүргүүлж, бүхий л арга хэлбэрүүдийг хэрэглэж ирсэн. Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулах, мөшгөн хавчих, сөрөг мэдээлэл цацах, хөндлөнгөөс оролцох, эв нэгдлийг сарниулах, байцаан шалгуулах, нууцаар бичлэг хийх, тагнаж, чагнах, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийг нь гутаах зэргээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Иймд МТЗ-ын ҮЭ-ийн холбоо ажлын байрны дарамтыг арилгах, ажилтан хүн айдасгүй, дарамтгүй хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин