Ш.Ганчимэг: МАН-ынхан иргэдийн төлөө биш олонхи болохын төлөө л зүтгэсэн

2019-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Саяхан  БЗД-ийн зарим төлөөлөгч мэдээлэл хийсэн. Ингэхдээ дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа нь  хуулийн дагуу биш учраас гаргасан шийдвэр тушаал нь хүчин төгөлдөр биш гэж мэдэгдсэн.  Энэ талаар тодруулахгүй юу? -2016 оны Орон нутгийн сонгуулиас хойш манай дүүрэгт нэлээд бужигналаа.  Улс төрийн зүгээс ч элдэв дарамт шахалт байсан.  Мөн Сонгуулийн хууль дөрвөн жилийн давтамжтайгаар өөрчлөгддөг нь асуудал  үүсгэсэн байдаг. Учир нь 2012 оны Сонгуулийн хуульд сонгуулийн хорооны гишүүд нь иргэд сонгогчдоос сонгогдож ирсэн төлөөлөгчдийг нэрсийн жагсаалтаас хасдаг, тийм эрхтэй хууль баталсан байдаг. Харин 2016 оны Сонгуулийн хуулиар үүнийг өөрчилсөн.  Иргэд нэгэнт сонголтоо хийсэн байхад  хасч болохгүй, хасахаар бол шүүхээр тогтоогдсон үндэслэлийг заавал харгалзана гэдгийг оруулж баталсан.  Тэгэхээр О.Бат-Өлзий даргатай БЗД-ийн Сонгуулийн хороо 2016 оны сонгуульд 2012 оны хуулийг үндэслэж, шийдвэр гаргаж ирсэн.  БЗД-т АН-аас сонгогдсон төлөөлөгч нарыг хассан. Харин шүүхээс дүүргийн Сонгуулийн хороог эрх мэдлээ хэтрүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзсэн байгаа. -2016 оны сонгуулийн хуульд дүүргийн сонгуулийн хороо нь ямар эрх хэмжээнд ажиллахаар заасан бэ? -Сонгуулийн хороо нь зөвхөн сонгуулийг зохион байгуулж явуулна.  Дүнг ИТХ-д өргөн мэдүүлж ИТХ түүнийг батламжлан, хэрэгжүүлдэг.  Ийм л  заалттай.  Гэтэл манай сонгуулийн хорооныхон МАН-ын төлөөлөгч нарын оролцоотойгоор АН-аас сонгогдсон төлөөлөгчдийг хасч, тус намыг олонхи болгох зорилготойгоор ажилласан.  Харин бидний зүгээс үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулсан.   ИТХ цаг тухай бүрт нь хуралдаж, асуудлаа шийдэж ирлээ. -МАН-аас бүрдсэн төлөөлөгчид мөн тусдаа хуралдсан байдаг шүү дээ? -Тийм ээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд МАН-ын төлөөлөгчид тусдаа хуралдсан байдаг.  Ингэхдээ  Г.Атармааг ИТХ-ын дарга болгосон. Э.Бат-Амгаланг Засаг даргаар сонгосон байдагийг Хотын дарга асан С.Батболд батламжилсан.  Энэ захирамж өөрөө илт хууль зөрчсөн учраас шүүх дээр очсон л доо.  ИТХ-ын даргаар сонгогдсон гэх Г.Атармаа нь тамгаа гээгдүүлсэн хэмээн худал материал цуглуулж, ЗГХЭГ, УБЕГ-т хандаад дахин нэг тамга хийлгэчихсэн байдаг.  Бас нэг ноцтой асуудал нь 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд хийлгэсэн тамгаа сарын өмнө хуралдсан хуралдааныхаа тэмдэглэл дээр ашигласан байдаг юм.   С.Батболд даргад мөн тэр л тамгаа ашиглан, шийдвэрээ өргөн барьсан.  Түүний дараахан нэг их удаагүй С.Батболд дарга  шийдвэрээ цуцалсан.  Хуулийн байгууллагаас ч шийдвэрүүд манай талд гарсан байдаг. -Гэтэл 2019 онд дахиад МАН-ынхан хуралдаж, Засаг даргыг тодруулсан байдаг? -Тэгсэн. Дахиад л Э.Бат-Амгаланг Хотын дарга С.Амарсайхан батламжилсан байдаг.  Ер нь  Сонгуулийн хууль зөрчсөн асуудал бий.  Түүнчлэн энэ хууль өөрөө алдаатай байна.  Ерөнхийлөгч,  УИХ, Орон нутгийн сонгуулийг гурвууланг нь нэг хуулиар явуулдаг.  Гэтэл Ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүд тангараг өргөсөн байхад СЕХ нэрийн жагсаалтаас хасдаггүй.   Орон нутгийнх түүнтэй л адилхан зохицуулалттай байх ёстой.  Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан байдаг.  Үүнийг нь УИХ хүлээж аваад хуулийн тухайн заалтыг мөн л хүчингүй болгочихсон. 2017 онд хүчингүй болж, манай сонгуулийн хороо 2018 онд тухайн заалтаар сонгууль зарлаж явуулсан.  Ахиад л бужигнаан үүссэн.  Хуулиа хүндлэхгүй санаатай, санамсаргүй байдлаар манай дүүргийн үйл ажиллагаанд халдсаар байгаад л гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. -Улс төрийн ажлыг нэлээд хийсэн байна. Нөгөө талаар МАН-ын төлөөлөгчид ИТХ-ын үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож ирсэн бэ? -МАН-ын төлөөлөгчид 2017, 2018 оны эхэнд Иргэдийн хурлын үйл ажиллагаанд оролцоогүй.  Хуралдаа суудаггүй гэсэн мөртлөө бидний үйл ажиллагааг хууль бус гэдэг мэдээллийг олон нийтэд байнга  өгсөөр ирсэн.  Бидний зүгээс нэгэнт төрийн ажлыг авсан учраас гацаахгүй, доголдуулахгүй явуулах гэж хичээсээр ирсэн.  Нэг хачиртай зүйл нь тэд төлөөлөгчийн ажлаа хийхгүй мөртлөө урамшууллаа авсаар ирсэн.  Иргэдийн өмнө үүрэг хариуцлага хүлээж ирсэн гэдэг утгаар нь мөнгийг нь өгөөд явж байсан.  2018 онд Аудитаас зөвлөмж хүргүүлэхдээ тэгшитгэж хавтгайруулж олгож болохгүй, үйл ажиллагааны оролцоогоор нь олгох ёстой гэсэн.  Тэгээд манайхаас журам батлаад хуралдаа суугаагүй төлөөлөгчдийн урамшууллаас нь хасаад явсан. Гэтэл өнгөрсөн 2018 онд 2019 оны төсөв батлах хурал дээр МАН-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаа суусан.  Төлөөлөгчид тусламж, дэмжлэг тэтгэмж авах болохоороо  хурлын дарга аа гэж орж ирдэг.  Харин  цаашаа гараад л ИТХ хууль бус тамга тэмдэггүй гэж яриад явдаг. -Төлөөлөгчид  маань иргэдээс сонгогддог.  Гэтэл үндсэн ажлаа хийхгүй, улс төрийн зорилготой үйл ажиллагааг явуулж ирсэн байна.  Эргээд хариуцлага тооцох асуудлыг суулгаж өгсөн байдаг уу? -Одоогоор хариуцлага тооцох асуудал байдаггүй.  Урамшууллаас нь л хасах тухай л  заасан журам бий. Дүүргийн төсвийг батлах хуралд өөрсдөө оролцохгүй байна гэдэг нь иргэдийнхээ өмнө ажил хийхгүй байна л гэсэн үг. -Саяхан МАН-ын зарим төлөөлөгч мэдээлэл хийж, хог хаягдалыг хураамжийг нэмэх шийдвэрийг гаргасан  асуудлыг ярьж байсан.  Энэ ямар учиртай вэ? -Дүүргийн ИТХ-ын ХIV хуралдаанаар хог хаягдлын хураамжийг  нэмэх асуудлыг хэлэлцэж баталсан.  Энэ нь 2006 онд батлагдсан хуулийн зохицуулалтаар бол нэг өрхөөс 2500 төгрөг, орон сууцны хорооллын өрхөөс 2000 төгрөг авдаг.  Түүнээс хойш 13 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ. Шатахууны үнэ ханш ч өссөн. 2017 онд УИХ-аас хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсан.  Ингэхдээ өрхөөс биш иргэн бүрээс авна гэдгийг хуульчилсан. Энэ дагуу л хийгдсэн зохицуулалт юм.  Энэ бүхнийг төлөөлөгчид бүгд мэдэж байгаа. Өөрсдөө ч гар өргөөд дэмжиж буйгаа илэрхийлээд л явж байсан хүмүүс. -Дүүргийн ИТХ өнгөрсөн хуга­цаанд өөр ямар ажлууд амжуулав? -2016 оноос хойш манай дүүрэгт нийслэлээс хоёр хогны машин л шийдэж өгсөн.  Дүүргийн хэмжээнд төсөв давсан орлогоороо дөрвөн хогны машин авсан.  Ирэх оны төсөвт мөн суулгасан. Тэгэхээр 2020 оны ямар ч гэсэн хогны асуудлаа бүрэн дүүрэн шийдэж байна гэсэн үг.  Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ.  Тухайлбал, манай эмэгтэй төлөөлөгчид санаачлан нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулсан.  Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хороо бүр дээр хамтарсан баг ажиллаж байна. Энэ багтаа тодорхой хэмжээний бага ч гэсэн төсөв тавиад явдаг.  Ингэхээр тухайн хороонд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг буурч байна, урдчилан сэргийлэх тал дээр ч анхаарч байна.   Түүнчлэн гэр бүлийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвийг Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сантай хамтран байгуулсан.  Үүний урсгал зардал, санхүүжилтийг шийдээд явж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.27  БААСАН  №257  (6224)
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

7 цаг 4 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

7 цаг 4 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

7 цаг 4 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

7 цаг 4 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 59 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

22 цаг 7 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 28 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 47 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 59 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин