Саудын Араб виз олгохоор болжээ

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Саудын Араб газрын тосноос хамаардаг эдийн засгийн салбарын нөлөөг бууруулах санаачлагын хүрээнд олон улсын жуулчдад анх удаа үүдээ нээхээр болжээ. Хаант засагтай улс өнгөрсөн баасан гаригт 49 оронд электрон виз олгох болсноо зарласан байна. Мөн энэ оронд аялал жуулчлалын шугамаар ирэх эмэгтэй жуулчдыг дагаж биелүүлэхийг шаарддаг хувцаслалттай холбоотой дүрмийг зөөлрүүлэхээр болжээ. Аялал жуулчлалын сайд Ахмад Аль Хатиб эх оронд нь түүхэн чухал мөч тохиож байна хэмээн мэдэгдсэн байна. Харин одоогоор визийг мөргөлчид, бизнес эрхлэгчид, ажилчдад олгох аж. Түүнчлэн энэ орон аялал жуулчлал нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас гадна 2030 он гэхэд ДНБ-д оруулах хувь нэмэр 3-10 хувиар нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм. Ахмад Аль Хатиб “Манай оронд ирсэн жуулчид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн таван газрыг үзэх болно” гэв. Саудын Арабт бүсгүйчүүдийг нүүр халхалсан гивлүүрийг хэрэглэ гэж шаардахгүй. Гэхдээ тэднээс болгоомжтой хувцаслахыг хүссэн байна. Түүнээс гадна ганцаараа энэ оронд ирэхийг хориглохгүй. Бид өөрсдийн гэсэн соёлтой. Тиймээс манай найзууд, зочид энэ соёлыг хүндэтгэнэ гэж найдаж байна. Гэхдээ мэдээж даруухан байх ёстой” гэж Ахмад Аль Хатиб онцолжээ. Харин лалын шашинтай биш хүмүүст Ариун Мекка, Медина хотод орох нь хориотой хэвээр. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм байна.  Хачирхалтай нь энэ виз авч  иргэд нь жуулчлах эрхтэй 49 орны тоонд Латин-Америкийн нэг ч орон багтаагүй ажээ. Ихэнх нь Европын орнууд. Тухайлбал, АНУ, Испани, Ази, Өмнөд Африкийн зарим орон орж байгаа юм байна. Саудын Арабын Аялал жуулчлалын сайд Ахмад Аль Хатиб “Саяхан Саудын Арабын газрын тосны байгууламж руу довтолсон явдал жуулчдын урмыг хугалахгүй гэдэгт итгэж байна” гэв. Тэрээр “Манай хотууд дэлхийн найдвартай хотуудын нэгд тооцогддог. Тиймээс энэ нь бидний төлөвлөгөөнд хохирол учруулна гэж итгэхгүй байна. Бид манай оронд амьдарч байгаа гадаадын иргэдэд сайн ханддаг. Үүнд бид итгэлтэй байна” гэж ярьсан байна.  Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх энэ арга хэмжээ нь угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Сальманы эдийн засгийн салбарт шинэчлэл хийснээр хаант улсаа газрын тосноос хамаардаг нөхцөл байдал болон үүний улмаас үүсдэг тогтворгүй байдлыг бууруулахыг зорьж байгаа аж. Төлөвлөгөөний дагуу Саудын Араб дотоодын болон гадаадын жуулчдын тоог 2030 он гэхэд 100 саяд хүргэхийг зорьж байгаа гэнэ. Мөн лалын шашинтай энэ орны Засгийн газар аялал жуулчлалын салбарт сая хүний ажлын байр бий болгоно гэж найдаж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.30  ДАВАА  №193  (6160)  
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

6 цаг 0 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

9 цаг 43 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

9 цаг 43 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

9 цаг 43 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

23 цаг 27 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

Өчигдөр 13 цаг 02 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 59 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

Өчигдөр 12 цаг 55 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Өчигдөр 12 цаг 30 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

Өчигдөр 12 цаг 11 мин