Д.НАДМИД
Засгийн газрын ажлыг танилцуулах хуваарийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа үйлдвэр, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болов. Өдөрлөгөөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компаниуд “Made in Mongolia” хаягтай шинэ автобусаа, үйлдвэр технологийн ажлын алба зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслөө, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа газрууд шинэ төсөл, бүтээн байгуулалтынхаа явцыг танилцуулсан юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Багануур, Шивээ Овоогийн уурхай болон зарим компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжийг дэлгэн танилцуулж, ажлаа сурталчлав. Энэ өдөрлөгт 40 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.