Б.НАМУУНТАМИР
Монголын зээлдэгчдийн холбооноос банкны хүүг бууруулах шаардлагыг банкнуудад хүргүүлж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах, тэтгэврийн зээлийн хүүг тэг хувь болгох, зээлийн хүү төлсний НӨАТ-ын буцаан олголтыг зээлдэгчдэд олгох зэрэг шаардлагыг ХХБ, ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкнуудад хүргүүлж байгаа аж.
Зээлдэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэцэг “Монгол банкнаас авсан мэдээллээр манай улсын хэмжээнд нэг сая гаруй иргэн, ААН зээлтэй байна. Цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл нь бизнес эрхлэгчдийн зээлээс 6-7 дахин их байна. Гэвч иргэд зээлийн дарамтаас болж таван цул, цувдайгаар хоног өнгөрүүлж байна. Улмаар хятадын пүүсний өрөнд дарагдаж өнгөтэй, өөдтэйгээ луйвардуулж байна. Зээлийн хүү өндөр байгаа нь санхүүгийн үзах зээлд мөнгө хүүлж, хэт ашиг олдог олигополь иргироцоо бүрдээд байна. Гадны хөрөнгө оруулагчтай арилжааны банкнууд хуулиар өөрсдийгөө хамгаалуулаад ард иргэдийг шулж мөлжсөөр байна. Иймд арилжааны банк нэртэй хувийн байгууллагууд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг шаардаж байна. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны өдөр авах болно. Шаардлагын дагуу хариу арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих болно” гэдгийг хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn
Зээлдэгчдийн холбоо арилжааны банкнуудад шаардлага хүргүүллээ
2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин