Япон хөрөнгө оруулалтаа нэмнэ

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Ойрхи Дорнодын эдийн засгийн чуулганд Япон улсын оруулж байгаа хөрөнгө оруулалт 15 сая ам.доллараас давсан. Цаашид ч нэмэгдэнэ гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа  Токио, Москва нь гурван жилийн хугацаанд найман салбарт хамтын ажиллагааны 200 гаруй төслийг бий болгосон гэв. Мөн “Извести” сонинд  Японы компаниуд ОХУ-д идэвхтэй ажиллаж байна гэж ярьжээ. Ялангуяа, ОХУ-ын компаниудтай хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааны хүрээнд Ойрхи Дорнодод чухал хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн байна. Тухайлбал, Сахалин 1, Сахалин 2 гэсэн төслийг дурдсан байна. Шинзо Абэ “Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй  хамт найрамдлын гэрээнд гарын үсэг зурахын тулд хэлэлцээрээ тэвчээртэйгээр үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэв. Харин ОХУ  Японтой хэлэлцээр хийхийг сайшаажээ. Энэ нь хоёр орны харилцааг хөгжихөд хувь нэмрээ оруулна гэж ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд Шинзо Абэтэй Ойрхи Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа мэдэгдсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч “Бид байнга уулзаж байна. Мөн харилцан яриагаа үргэлжлүүлэхийн тулд  ямар ч боломжийг ашиглана гэв. Түүнчлэн талуудын харилцаа тогтвортойгоос гадна хурдацтай хөгжиж байгааг онцолжээ. Дараа нь талуудын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг судлаад зогсохгүй. Харилцаагаа бэхжүүлэх аргыг хайна гэж ярьсан байна. Тэрээр чуулганд Японы 500 гаруй албан хаагч, компаниудын төлөөлөгч оролцож байна гэж нэмж хэллээ. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцах үеэр  хоёр орны харилцааны хөгжил, найрамдлын гэрээ байгуулах гэрээний асуудлын талаар хэлэлцэнэ гэж найдаж байгаа юм. Тэрээр “Владимир Путинтэй найрамдлын гэрээнд гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэж эхэлснээр талуудын асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцоно гэж итгэж байна” гэв. Мөн энэ чуулганд БНХАУ хувь нэмрээ оруулж байгаа болон  хоёр орны геополитикийн сонирхол давхцаж байгааг онцолжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “Нэгдүгээрт БНХАУ эдийн засгийн энэ бүсэд хамгийн их хөрөнгө оруулж байна. Хоёрдугаарт манай хоёр орны геополитикийн сонирхол давхцаж байгаа талаар зөвхөн ярих нь их чухал биш.Хамгийн чухал нь бид бодит ажил болгож, үр дүнд хүрэх, хэтийн төлвийг нь харахаас гадна итгэлтэйгээр урагшилж байгаад баяртай байна” гэж БНХАУ-ын дэд сайд Ху Чуньхуатай Ойрхи Дорнодын эдийн чуулганы үеэр хийсэн хурлаар мэдэгдсэн байна. Түүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин “БНХАУ,ОХУ олон улсын хүрээлэн болон аюулгүй байдлын системийг бэхжүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Мөн батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж байна. Олон улсын тавцанд ч баримталж байгаа байр сууриа хүлээн зөвшөөрч байна” гэв. 2019.9.6  БААСАН  №177  (6144) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Уржигдар 10 цаг 29 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

14 цаг 34 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

14 цаг 43 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Уржигдар 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Уржигдар 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Уржигдар 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Уржигдар 10 цаг 43 мин