Улс төрийн 17 нам, 60 ИНБ Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүллээ

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуулийн цэцэд  шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.    

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Үндсэн хуулийн цэц ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна

- Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хэмжээ тавих үүрэгтэй. Хэрэв зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа нь  цэцийн хяналтаас гадуур байж болохгүй гэсэн зарчмын үүднээс УИХ дахь МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн төслийг өргөн барьсан асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлийн нэгийн хоёрт зааснаар энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах гэсэн аливаа үйлдлийг Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзнэ гэсэн байгаа. Харамсалтай нь Монгол Улсад хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зөрчсөн. Хууль хэлэлцэх батлах дэг журмыг ноцтой зөрчсөн төслийг өргөн барьж хэлэлцэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх шатанд дараах зарчмуудыг мөрддөг. Үндсэн хуулийг дээдлэн сахих түүний тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдлын тогтолцоог хангах, хэлэлцүүлэг ил тод байх, иргэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, Үндсэн хуульд төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л  үйл ажиллагаанд хангана гэсэн зарчмуудыг өнөөгийн УИХ зөрчиж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг хэлэлцүүлгийг явуулж байна. Эрх барьж байгаа намын дарга хэлсэн. Төсвийн мөнгө хулгайлдаг, ЖДҮ зээлийг завшдаг, төсвийн концесс, тендерийг луйварддаг, охид бүсгүйчүүдийг хүчирхийлдэг ийм гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон мөн УИХ гишүүдийн тоог 99 болгож эрх мэдлийн эрс өргөжүүлж, Үндсэн хуулиндаа халдаж, шүүх байгууллагад эрх мэдлээ тогтоож болохгүй.  Энэ бол Монголчуудын эсрэг хийж буй хууль зүйн үндэслэлтэй. УИХ хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоо. Үндсэн хуулийн цэц ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна.

-Ард түмний олонхын намын дарга Ц.Нарангэрэл:  Гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ тарах ёстой

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дэлхийн жишиг байдаг. Итгэл даасан үйл ажиллагаатай парламентаар Үндсэн хуулиндаа гар хүргэдэг. Эсвэл тусгайлан байгуулагдсан ард түмнээсээ бүрэн эрхийнхээ мандатаа авсан байгууллагаар өөрчлүүлдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж нэгдсэн 17 нам байгаа. Анх дөрөвдүгээр сарын 19-нд 19 нам нэгдэж эсэргүүцлийн мэдэгдэл илгээсэн байгаа. Тэр цагаас хойш бид олон баримт бичгүүдийг боловсруулж өгсөн. Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагаас гарсан хуульч, эрдэмтэн, судлаачдын баг Үндсэн хуульд гар хүрч байгаа энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмыг зөрчсөн байна гэж үзэж байна гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад байр сууриа илэрхийлэх мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиа сахин хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа учраас иргэнийхээ үүднээс  шаардлага хүргүүлж байна. Үндсэн хуулийн цэц бол тэтгэвэртээ гарсан эрх мэдэлтнүүдийн тоглоомын газар биш гэж үзэж байна. Гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ тарах ёстой.

-“Өргүй Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Т.Баярхүү: Органик хуулийн буруутан нь Үндсэн хуулийн цэц

- Монголын шүүх засаглалын муу муухай хор хохирлыг ард түмэн амсаж байгаа. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд байсан нэг том алдаа бол Үндсэн хуулиа хамгаалдаг шүүхийн бүтцийг Үндсэн хуулийн цэц гэж самууруулсан нь Монгол Улсад байгаа төрийн хямралын шалтгаан юм. Аль ч улсад Үндсэн хуулийн цэц биш Үндсэн хуулийн шүүх гээд дээд шүүхийнхэн нь нэг танхим маягаар ажилладаг нь дэлхийн жишиг юм. Цаашид энэ Үндсэн хуулийн цэцийг бузар булхайд автсан шүүхийн хамгийн дээд талын гэхдээ Үндсэн хуулийг хянаж түүн дээр хууль тогтоогчид ЗГ-ын зүгээс хууль тогтоохдоо ард түмний эрэг буруу зүйл хийвэл шалгаж байх ёстой төрөлжсөн шүүх гэдэг утгаар нь харж чадаагүйн улмаас төрийн хямрал даамжирсан 27 жил болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн маргаан дунд 1992оны Үндсэн хууль сайн муу гэсэн маргаан гараад байгаа. Органик хуулиараа ЗГ, УИХ үндсэн хуулиндаа байхгүй эрх мэдлийг аваад төрийг самарлаа гээд байгаагийн буруутан бол Үндсэн хуулийн цэц юм шүү. Улс оронд гай авчраад байгаа органик хуулиудын бурууг Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүх үүрэх ёстой. Тэд эхнээс нь шийдэж явсан бол өөрсдөдөө зориулсан хууль батлахгүй байсан. 27 жил Үндсэн хуулийг зөрчиж органик хуулиар өөрсдөдөө эрх мэдэл, хулгай хийх боломжийг нэмэх замаар хууль баталж байсан Үндсэн хуулийн цэц буруутай.  Органик хуулийн Үндсэн буруутан бол Үндсэн хуулийн цэц шүү.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихдаа хууль зөрчсөн

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль бол Үндсэн хууль болон бусад органик хуулиудаа зөрчсөн залилж мэхэлсэн шинжтэй болж байгаа нь өдрөөс өдөрт ил болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль санаачлахаасаа эхлэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗГ, УИХ гишүүн санаачлан өргөн барих эрхтэй. Гэтэл УИХ 62 гишүүн өргөн барьсан. Энэ нь Үндсэн хуулийн хууль санаачлах журмыг зөрчсөн. Хууль зөрчиж өргөн барьсан. Энэ нь Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусч хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхэд Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан.  Нэгдүгээр хэлэлцүүлэгт яриагүй зүйлийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж одоо түүндээ бүгд барьцаалагдан нэг нэгнийгээ санаачилсан байдалтай байна. Хууль зөрчиж хэлэлцүүлэг явуулж байна.Ард түмнийг харанхуй байлгаж өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулиа санал асуулга нэрээр ард түмнээр батлуулах гэж байна.

-Хөгжлийн хөтөлбөр намын дарга Д.Хишигдэлгэр: Үндсэн хууль эрх мэдлээ тунхаглагчдын хууль биш

-Үндсэн хууль эрх мэдлээ тунхаглагчдын хууль биш юм. Үндсэн хууль гэдэг чинь ард түмэнд эрх чөлөө, эв нэгдлийг олгож байдаг. Үндсэн хуулийн шинэчлэлийн хуулинд орон нутгийн босоо удирдлагын чиглэлийг өөрсдөдөө ашигтайгаар оруулж өгсөн байгаа юм. Мөн Үндсэн хууль ард түмний баталгаа болж өгдөг. Үүнд залуучууд маань юу идэж уух юм байгалийн баялгаа хэрхэн ашиглах талаар яригдах юм. Үндсэн хууль Органик хуультай холбоотой байх эх үрийн буюу хуулиудын сүлжээ гэдэг юмыг тасалсан. Монгол Улсын байгалийн баялаг эх орон маань бүрэн бүтнээр нь байх ёстой. Өөрчлөлтөө эргэн нэг сайн хараарай.

-Улсаа аврах хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр: Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс Үндсэн хуульд гар хүрэх нь буруу

-60 гаруй иргэний нийгмийн байгууллага болон Улсаа аврах ард түмний хөдөлгөөн  УИХ гишүүд Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй. Тар гэдэг байр суурийг 2017 оноос илэрхийлж ирсэн. Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн энэ хүмүүс Үндсэн хуульд гар хүрч байна гэдэг нь буруу асуудал. Үүнийг зогсоохын төлөө намуудтай нэгдэж байна. Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц нь өдийг хүртэл хяналт тавиагүй ирсэн бэ гэвэл дагалдах органик хуулиудыг хөрөнгө оруулагч компаниуд болон өөрийн эрх мэдлийн нэрийн компаниудын нэрийн дор органик хуулиудыг боловсруулж ирсэн болохоор Үндсэн хуулиасаа давсан органик хуультай болсон юм. Иймээс өнөөдрийн Үндсэн хууль нь эрх зүйн чадамжгүй болоод байна. Үндсэн хууль бол нийгмийн толь. Үндсэн хуулийг бохирдуулсан хүмүүс дахин гар дүрэх гэж байна гэдэг бол өөрсдийн эрх мэдлийг дахиад 30 жил дархлах байдалд хүрч байна. Иймээс бид эсэргүүцэж байна. УИХ гишүүд Үндсэн хуульд гар хүрэлгүйгээр тарах ёстой

-Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг:

-УИХ Үндсэн хуульд гар хүрэх ёсгүй. Тарах ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Ард түмний эрх ашгийг хамгаалах заалт алга. Ард түмэн туйлын ядуу байна. 60 тэрбум болон ЖДҮ гээд авилгад өртсөн энэ хүмүүс Үндсэн хуульд гар хүрэх нь битгий хэл тарах ёстой гэдэгтээ санал нэг байгаа. Ийм хүмүүсээр удирдуулж байгаа бид эмгэнэлтэй байна. Эх  сурвалж: www.polit.mn 
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин