Алтайн дархан цаазат амьтдыг “мөнхөлсөн” зураач

2019-08-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Л.Батдорж

 Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн хэв маягаар нэг сэдвийг дагнан зурдаг олон уран бүтээлч бий. Тэдгээрийн дотроос олон мянган жилийн түүхтэй нүүдэлчний амьдрал, ахуй, өв соёлыг харуулсан бүтээл туурвидаг зураачид нь Монголынх байдаг. Монгол дотроо зөвхөн морь эсвэл уул, гол мөрөн зурдаг гээд мөн л ялгарна. Тэгвэл Алтай нутгийн нүд хужирлам өндөр өндөр уулс, уулсын орой дээрээс алсыг ширтэн зогсдог сүрдэм том эвэртэй аргаль, янгир, тэхийг дүрслэн зурдагаараа алдартай Монголын Урчуудын эвлэлийн ахмад гишүүн, Говь-Алтай аймгийн Урчуудын салбарыг үүсгэн байгуулагчдын нэг, уран зураач Ч.Дүгэржавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хантайширын уран зураач” ном болон уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Сэнгараги арт галерейд нээлтээ хийлээ. Галерейн төв хэсэгт ширээн дээр идээний боов, ууц зассан байх агаад савтай айраг тавьжээ. Нээлт эхлээд удаагүй атлаа танхим түүний үр хүүхэд, ах дүүс, найз нөхдөөр дүүрсэн байв. 1919 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн тэрээр 1970 оноос Улаанбаатар хотод шилжин ирээд Алтай нутгийн сүрлэг уулс, Захуй зарман, Шарга, Хонин ус, Цэнхэр номин, зэргэлээт говь, аргаль, янгир, хавьтгай, хулан, тахь, бөхөн, зээр зэрэг ховор ан амьтдыг сэтгэлдээ хоногшиж үлдсэн дүр төрх, ааш аяг, хөдөлгөөнөөр нь тод томруун дүрсэлсэн олон зуун бүтээл нь Урчуудын хорооны үзэсгэлэнгийн хамгийн борлуулалт сайтай уран бүтээл байжээ. Сэнгараги арт галерейн үүсгэн байгуулагч С.Чулуунбаатар “Монголын уран зурагт анимализм буюу амьтны сэдэвт зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол зураач Ч.Дүгэржав юм. Алтай аймаг дахь дархан цаазат ан амьтдаас гадна ахуй амьдралыг нь  бүтээлдээ тусгадаг өвөрмөц зураач байсан. Тал нутагт аж амьдрал хэрхэн өрнөдгийг нүдэнд харагдтал дүрсэлсэн бүтээлүүдээс энэ үзэсгэлэнд  тавигдсан байна” гэсэн юм. Үзэсгэлэнд үр хүүхэд, ахан дүүсийнх нь хадгалж буй бүтээлийг эхээр нь , Монгол Улсын Дүрслэх урлагийн галерей, Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд буй бүтээлийн заримыг хуулбарлан тавьжээ. Өндөр хадан цохионы ирмэг дээр зогсох нас бие гүйцсэн том эвэртэй аргалыг дүрсэлсэн зураг яг л амьд мэт харагдана. Алтай нутгийнхаа ховор ан амьтдыг ихэвчлэн зурж байсны зарим нь Монгол Улсын Дүрслэх урлагийн галерей, Уран сайхны фонд, Монголын байгалийн түүхийн музей, Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музей, хувь хүний урын санд үнэ хүндтэй өв болон хадгалагдаж байдаг аж. Мөн “Улсын сайн анчин” уран бүтээлчийн хувиар музейн үзмэрийн зориулалтаар агнасан хулан, тахь, аргаль янгирын олон чихмэл хийлцсэн нь Байгалийн түүхийн музей, орон нутгийн музейн үзмэрийн сан хөмрөгт олны нүдийг хужирласаар байгаа юм байна.

Нам засгийн удирдлага, сайд дарга нар гадаад улс оронд айлчлахдаа гадны нэр хүндтэй том зочид төлөөлөгчдөд Хантайширын уран зураач Ч.Дүгэржавын уран бүтээлийг хамгийн олноор сонгон бэлэг дурсгал болгодог байсан аж. Энэ талаар Ч.Дүгэржавын хүү Мөнхбаяр “Ёс жудагтай, эгэл даруухан зураач аав маань Говь-Алтай аймгийн урчуудын салбарыг үүсгэн байгуулагдын нэг болж 1955-1970 онд эрхлэгчээр ажилласан. Хантайшир нутгийнхаа ан амьтад, уул усыг зурсаар насыг элээсэн хүн. Төрөлх авьяас, ан авд хөтлөгдөн өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг эзэмшиж, нутаг усныхаа ховор амьтдыг бүтээлдээ мөнхжүүлэн үлдээсэн гавьяатай. Мөн  нэр хүндтэй олон шавь төрүүлсэн  урлагийн салбарт бүхий л амьдралаа зориулсан уран бүтээлч. Аавын минь бүтээлүүд бэлэг дурсгал болон гадаадад гарч одоо ч Монголыг дэлхийд сурталчилж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа. Харин үзэсгэлэнд ирсэн онцлох зочдын нэг Ардын зураач Б.Чогсом “Манай улсын ахмад зураачдын нэг Дүгэржавынхаа 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд ирсэндээ баяртай байна. Би Тайшир сумын хүн. Хүүхэд байхдаа нэг үзэсгэлэнд очсон чинь ан амьтныг дүрсэлсэн маш гоё зураг байсан. Хүнээс асуутал “Говь-Алтайн зураачийн бүтээл” гэсэн. Дотроо манай Говь-Алтай ч сайн зураачтай даа гэж бодоод өнгөрсөн. Дараа нь Дүгэржав уран бүтээлчтэй дотно танилцаж олон удаа гэрт нь очсон. Дандаа олон хүн бужигнаж байдаг байлаа. Маш гярхай, нямбай уран бүтээлч хүн байсан.  Түүний бүтээлийг нэг хараад “уншихгүй”. Нэг зурган дээр удаан тогтож харж байж ойлгоно. Манай дүрслэх урлаг урт түүхтэй ч шинэ үеийн дүрслэх урлагийн хамгийн ахмад уран бүтээлчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг үзнэ гэдэг тун ховор тохиол юм. Түүний бүтээл 1000-аас илүү жил Монголын түүхэнд мөнх оршсоор байх болно” гэлээ. Тэрээр “Ээж хайрхан”, “Тэргүүний малчин айлд”, “Адуучид”, “Хасагт Жаргалант уул”, “Гуулингийн суваг”, “ Цагаан онгоц Алтайд” гэсэн тосон будгийн олон шилдэг бүтээл туурвиж улсын чанартай үзэсгэлэнд оролцож байсны дээр удирдсан салбарынхаа ажил үйлсийг улсад ямагт эхний байранд үнэлүүлж явсан Монголын урчуудын салбарын шилдэг удирдагч, зохион байгуулагчийн нэг байсан юм билээ.  Алтай нутгийнхаа чимэг болсон ховор ан амьтад, давтагдашгүй соёлыг харуулсан шилдэг гэсэн бүтээлүүд нь  үзэсгэлэнд дэлгэгдсэн байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

14 цаг 7 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

Өчигдөр 16 цаг 18 мин
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Өчигдөр 14 цаг 00 мин
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

Өчигдөр 13 цаг 58 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Ховор элементийн төлөө хошуурах нь...

Технологийн шинэ эрин зуунд тэргүүлэх байр сууриа алдахгүйн төлөөх өрсөлдөөн улс орнуудыг газрын ховор элеме

Өчигдөр 06 цаг 00 мин
Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно

Монголын төрийн дээд түвшинд бодлого болж гарсан шийдвэрүүд дундаа, доороо очоод замхардаг. Т

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Төрд томоохон цомхотгол хийх” саналыг Засгийн газар бэлджээ

УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган улс оронд тулгараад байгаа олон асуудлаар шийдвэр гаргана.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Номтойбаяр: Х.Баттулгатай мөнгө угаасан байж болзошгүй

Н.Номтойбаяр: Х.Баттулгатай мөнгө угаасан байж болзошгүй

Уржигдар 15 цаг 34 мин
Б.Жавхлан: Хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү, Б.Энхбаяр аа

Б.Жавхлан: Хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү, Б.Энхбаяр аа

Уржигдар 15 цаг 22 мин