Х.АМГАЛАН
АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий залуучууд Авлигын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргалаа. Тэд өнөөдөр /08.08/ энэ асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв. Мөн АН-ын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд хариуцлагагүй хандаж байгааг намын залуучууд эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн П.Галиндэв “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч удаа хариуцлагын тухай асуудлыг ярьсангүй. Төрийн байгууллагын доод албан тушаалтнаас эхлээд авлигад нэрвэгдсэн байна. Үүнийг өөрчилж Үндсэн хуульд дараах асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв. Тэдний саналаар бол Үндсэн хуульд сонгогдсон болон томилогдсон төрийн аливаа албан тушаалтан авлига албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол ард түмний нийтлэг эрх ашиг, төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хуулийн хатуу хариуцлага тооцно гэдгийг заалтаар оруулах хүсэлтэй байгаа юм байна. Мөн АН-ын дарга С.Эрдэнийг огцрох 15 үндэслэлийг танилцуулан Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Баянхонгор аймгаар явж гишүүдтэйгээ уулзаад иржээ.
Эх сурвалж:www.polit.mn
Үндсэн хуульд авлигын эсрэг заалт оруулах санал гаргалаа
2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин