Н.Мягмарцоож: “Аравт”-д зориулж зүүн гурван аймгаас 120 адуу шилж авсан

2019-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "АРАВТ”-олон улсын морин цэргийн уралдаан анх удаа Монголд болно. Уралдааныг ижил нөхцөлтэй явуулахын тулд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид зөвхөн монгол мориор уралдана. Тэгвэл монгол морьдын маллагаа, арчилгаа, уналга эдэлгээнд сургах гол ажлыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан хариуцан ажиллаж байна. Энэ талаар тус ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоожтой ярилцлаа. -“Аравт”-д уралдах морьдыг хэзээнээс бэлтгэж эхлэв? -Уралдаанд ашиглагдах морьдыг бэлтгэх тухай ЗХЖШ-ын даргын тушаал тавдугаар сарын 20-нд гарсан. Тушаал гарсан өдрөөс хойш өнөөг хүртэл “Аравт”-ын морьдыг сонгож авах, уналга эдэлгээнд дасгах, шаардлагатай эмчилгээг малын эмч нартай хамтран хийх гээд шат дараатай ажиллаж байна. Эхний ээлжинд ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс зүүн гурван аймгаас 120 адуу худалдаж авах ажлыг зохион байгууллаа. Эрүүл бөгөөд залуу морьд худалдаж авсан. Үүн дээр манай ангийн адуун сүргээс 60 гаруй морь нэмсэн. Ингээд сар гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд 180 гаруй морийг дахин эрүүл мэндийн оношлогоонд оруулж, тарга тэвээрэг, хурд хүчийг нь харгалзан шигшиж, шаардлагатай 80 адууг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн ойролцоо авчраад байна. Бидний зүгээс монгол уяачийн аргаар морьдоо бэлчээрлүүлж, зарим шаардлагатай адуунд нэмэлт тэжээл өгч, уяа сойлгыг нь тааруулж байна. -Танай ангийн залуус тэр олон морийг их богино хугацаанд сургаж, номхруулсан? -Тийм ээ. Манай хэдэн хүүхдүүд тавдугаар сараас хойш гэртээ хариагүй. Манай ангиас офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэрэг, үйлчилгээний гээд 30 гаруй алба хаагч “Аравт”-ын морьдыг уналгад бэлтгэх, арчлах, тордох гээд их ажилтай л байна. -Одоо бүгд харьцангуй номхорсон гэж ойлгож болох уу? -Болно. Анх худалдаж авч байсан үетэй харьцуулахад өшиглөдөг, тийрдэг, хаздаг морь байхгүй. Адуу гэдэг өөрөө адгуус амьтан. Хичнээн номхорсон ч гэсэн ямар нэгэн ааш гаргахыг  үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох тийм нөхцөл байдал гаргахгүйн төлөө аль аль тал нь анхаарах ёстой. Монгол адуутай хэрхэн яаж харьцах талаар баг бүрт агтач томилон ажиллуулж байна. -Морьдоо тахалж байсан. Ингэхийн учир нь? -130 км-ийн алсын зайн маршийн уралдааны тал хувь нь уулархаг нутгаар явах учраас түүнд нь тохируулж морьдоо тахаллаа. Зүүн аймгийн хөрс зөөлөн учраас эдгээр адууны туурай их зөөлөн. Унаганаасаа эхлээд зөөлөн хөрсөн дээр гишгэсэн адуу чулуу ихтэй газраар явахаар доголж болзошгүй учир ийм арга хэмжээ авсан юм. -Уралдаанд морины ямар тоноглол хэрэглэх вэ? -Эмээлийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн цоо шинэ цэрэг эмээл тохно. Холын замд явах учраас нэмэлт бэхэлгээ хийж өгсөн. Энэ эмээл монгол морины нуруунд тохиромжтой бөгөөд алсын зайнд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүй. Харин хазаар, ногт, бугуйл, бусад тоноглолыг монгол аргаар бэлтгэсэн. Багуудын бэлтгэлээс харахад монгол моринд амархан дасаж байгааг харахад баяртай байна. Монгол адуу давжаа биетэй атлаа хүчтэй юм байна гэцгээж байна лээ. Их сайхан уралдаан болно оо. Эх сурвалж: www.polit.mn  
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

3 цаг 13 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

3 цаг 49 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин