Нельсон Манделаг овгийнх нь заншлаар оршууллаа

2013-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах апартеидын дэглэмтэй хар залуугаасаа тэмцэн 27 жилийн турш гянданд хоригдож байхдаа дэлхий даяар алдаршсан Нобелийн энх тайвны шагналт Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслол түүний төрөлх Куну тосгонд өчигдөр боллоо. Түүний хөргийн өмнө хорвоод амьдарсан насных нь тоогоор 95 лаа асаажээ.

Гашуудлын ёслолд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Ж.Зума зэрэг 4500 орчим хүн хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Н.Манделатай олон жилийн турш апартеидын эсрэг тэмцэн хамт гянданд хоригдож явсан А.Катрада үг хэлэхдээ “Би ахаа алдлаа. Нельсон Мандела миний сэтгэлд хамгийн энэрэнгүй, хамгийн ухаалаг тэмцэгчийн үлгэр дууриал болон үүрд дурсагдах болно. Нийт хүн төрөлхтөн түүний дөлгөөн төрхийг үүрд санан дурсах болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Ёслолын үеэр ӨАБНУ-ын “Nkosi Sikelel’ iAfrika” буюу “Бурхан Африкийг ивээг” нэртэй сүлд дуу эгшиглэн хуран цуглагсад дуулж, бүжиглэж байв. Нельсон Мандела коса омгийн хүн бөгөөд энэ омгийн ёс заншлаар өөд бологсдоо дуу хуураар ийн үддэг ёс заншилтай ажээ.

Тэрээр энэ тосгонд мал маллан өсч торнисон бөгөөд амьдралынхаа хамгийн аз жаргалтай, тайван үеэ энд өнгөрүүлсэн бага насаа гэж дурсдаг байжээ. Түүний охин Маки Мандела хэлэхдээ “Аав маань төрөлх Куну тосгоноо ялангуяа сүүлийн үед байнга дурсан ярьдаг байлаа. Тосгондоо дахин нэг очих юмсан гэж их хэлдэг байсан. Одоо аавын маань хүсэл биелж төрөлх тосгондоо үүрд эргэн ирлээ” гэсэн юм. 

Түүнд хүндэтгэл үзүүлэх гэж төрөл төрөгсөд, нэртэй улстөрчдөөс гадна бизнес, урлагийн салбарынхан ч цөөнгүй хүрэлцэн ирсний дотор АНУ-ын телевизийн нэрт сэтгүүлч Опра Уинфри, тэрбумтан Ричард Брэнсон нар байлаа.

Н.Мандела Йоханнесбург хотынхоо гэрт энэ сарын 5-нд 95 насандаа уушгины өвчин нь хүндэрсний улмаас өөд болсон бөгөөд ӨАБНУ даяар арван хоногийн гашуудал зарласан билээ. Салах ёс гүйцэтгэх гэсэн сая сая иргэдийн хүсэлтээр түүний шарилыг ӨАБНУ-ын хэд хэдэн хотоор аялуулсны дараа ийн төрөлх тосгонд нь цэргийн нисдэг тэргээр авчиржээ.

Төрөлх нутагтаа ирснийг нь бэлгэдэн талийгаачийн шарил бүхий авс дээрх төрийн далбааг аван коса овгийн уламжлалын дагуу арслангийн арьс бүтээсэн байна. Оршуулгын өмнөх шөнө коса овгийн настан буурлууд заншлынхаа шарилыг байрлуулсан өрөөнд тусгай ном уншжээ. Учир нь талийгаач косу овгийн тембу аймгийн удирдагчийн хүү байсан аж. Хорьдугаар зууны нэрт улстөрчийг овгийнх нь ёсоор үд дунд, нар хамгийн дээд цэгтээ мандсан үед газарт даатган оршуулжээ.  

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 58 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

2 цаг 18 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

2 цаг 23 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

2 цаг 25 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

2 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

2 цаг 31 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

3 цаг 35 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

13 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

13 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

13 цаг 44 мин