Ерөө суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг шалгахыг шаардлаа

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын гурван хүн голд живж, сураггүй алга болсон тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бус уурхай үйл ажиллагаа явуулж байгаа  талаар тус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ. “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ нь Төв, Дархан, Сэлэнгэ аймагт иргэдийн мэдээллийн дагуу хууль зөрчсөн байж болзошгүй ААН, компанийн үйл ажиллагаанд энэ сарын 3-5-нд үзлэг хийн ажиллажээ. Энэ үеэр гурван хүн Ерөө голд живсэн аж. Энэ талаар  “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “ Манай байгууллагын гурван хүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө голыг гаталж байх үедээ усанд живсэн нь үнэн. Машин бүрэн далд орж бид ачаан дээр нь гарч зогсоход голын ус бүсэлхийгээр татах хэмжээний гүн байсан. Голын эрэг рүү сэлж гарах гэж оролдсон ч ус гүн, урсгал ширүүн байсан учир чадаагүй. Гэхдээ амьд гарч чадсан. Энэ үеэр хувь хүмүүс буюу нинжа нар нөхөн сэргээлт хийгээд өвс ногоо ургачихсан талбайд  нэг эккаватортой ажиллаж байгаатай таарсан. Нутгийн иргэд Бугант тосгоны байгаль орчны улсын байцаагч н.Алтанбагана гэх хүн хахууль өгсөн нинжа нарын үйл ажиллагааг явуулж, өгөөгүй хүмүүсийн тоног төхөөрөмжийг хураан авч, ажиллуулдаггүй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар энэ хүнийг анхааралдаа авч хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна” гэж ярилаа. Харин тус ТББ-ын гишүүн Г.Алтанзаяа “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 километрийн зайд Монгол Хятадын хамтарсан уурхай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, Дуламханд захиралтай тус уурхайд биднийг очиход зургаан Хятад хүн, гурван экскаватор, нэг ковш, усан буу зэрэг техниктэй ажиллаж, алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу шууд цутгаж байсан. Иймээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-т өнөөдөр энэ хурлаар дамжуулан мэдээлэл өгч байна. Энэ хэргийг яаралтай шалгаж, арга хэмжээ авахыг хүсч байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин