Д.ОЮУН
Аж үйлдвэрийн салбар зөвлөлийнхөн цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд “Эх оронч худалдан авалт хийгдэхгүй байна” гэв. Төрийн хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчин 1200 цахилгаан автобусыг Хятад улсаас импортлон авах нэг их наяд төгрөгийн концессын гэрээг Засгийн газар байгуулахаар ажиллаж байна хэмээн “Эрдүү” компанийн захирал Ч.Төмөр хэлсэн юм. Хурлыг зохион байгуулагчид үндэсний үйлдвэрлэгчид дээрх захиалгыг бүрэн гүйцэтгэх боломжтой гэдгийг онцолсон. Гадагш 711.6 сая төгрөгийг урсгах уу, 495 сая төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү гэдэг сонголт байгааг ч сануулж байлаа. 854 тэрбум төгрөгийг концесс нэрийн дор урд хөршийн үйлдвэрлэгчдийг дэмжихийн оронд дотоодын машин үйлдвэрлэгчдээ дэмжихийг хурлын төлөөлөгчид шаардаж байлаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн бизнесийн орон зайг булааж, монголчуудын ажлын байр, орлогыг хаахаар зүтгэж байгаа увайгүй үйлдлийг таслан зогсоохыг тэд хүсч буй аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсны асуулга хүргүүлж байгаагаа дуулгалаа.
Эх сурвалж: www.polit.mn
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг шаардав
2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин