“Оросын талаарх дутуу мэдлэг хийрхлийг дэвэргэж байна”

2013-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хэд хоногийн өмнө Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байр руу польш иргэд дайрч галдан шатаахыг завдсан юм. Польшийн тусгаар тогтнолын өдрөөр 50 мянган хүний жагсаал болж, хэт үндсэрхэг үзэлтнүүд Оросын Элчингийн байр руу гал, мод чулуу нүүлгэж багагүй хохирол учруулжээ. Энэ хэрэг явдлын талаар Польшийн түүхч Славомир Дембский санаа бодлоо хуваалцаж байна.

 

-Оросын Элчингийн байр руу халдсан залуус нь хэн байв аа?

-Тэд бол ердийн үндсэрхэг үзэлтнүүд, хөлбөмбөгийн клубуудын фэнүүд байсан. Тэд зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн дээр бус, иймэрхүү олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр нэгдэж, түрэмгий үйлдэл гаргадаг. Польшийн сөрөг хүчний төлөөлөгчид энэ үеэр Краков хотод байсан. Тэд тусгаар тогтнолын өдрийг гагцхүү энэ хотод тэмдэглэхээр шийдсэн байсан.

Энэ бол мэдлэг, боловсролгүйн хар гай. Польшийн нийгэмд одоо болтол Орос орон, оросуудын талаар янз бүрийн цуу яриа, домог яриа байсаар байгаа нь польшуудын хийрхлийг дэвэргэж байна. Тэр тусмаа эдгээр танхай, балмад этгээдүүдтэй хэн ч тэмцэхгүй байгаа юм. Тэднийг байлгах улс төрийн ашиг сонирхол байна. Оросын эсрэг үзэл дээр тоглож, дөрөөлөн дээшээ гарсан, карьер хийсэн олон улстөрч манайд байна.

-Түүхээс өөр польшуудыг зэвүүцүүлж буй зүйл нь юу байна вэ?

-Польшид оршсоор буй энэ бүх танхай этгээд, хийрхэгчид улам л оодорсоор байна. Яагаад оросууд гурван жил өнгөрчихөөд байхад Ерөнхийлөгч Качиньский амь үрэгдсэн Смоленскийн онгоцны ослын буруутан гэгдэж буй диспетчерийг Польшид хүлээлгэж өгөхгүй байгаа юм бэ. Москва, Варшавын хэлэлцээнд оролцогчид үүнийг тайлбарлаж чадахгүй байна. Польшийн Засгийн газар ард иргэддээ үүнийг тайлбарлаж, хэлэх чадваргүй байна. Гэтэл үндсэрхэг үзэлтнүүд үүнийг хөнгөхөн өлгөж аваад ашиглаж байгаа юм.

-Польш-Оросын хэлэлцээ, зөвшилцлийн төв эдгээр хийрхэгчдийн эсрэг яаж тэмцэж байна вэ?

-Манай нийгэмд байгаа үл ойлголцол, мэдлэггүй байдлыг арилгахаар оролдож байна. Хоёр орны залуусын солилцооны хөтөлбөрийг бий болголоо. Хоёр  жилийн дотор Польш, Оросын хоёр мянга гаруй залуус манай хөтөлбөрт хамрагджээ. Гэвч манай сан Польш-Германы харилцааг сайжруулах зорилготой ижил төстэй сангийн хажууд хамаагүй жижиг л дээ. Манай төсөв жилд 250 мянган евро бол, тэдний төсөв 10 сая евро.

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Өчигдөр 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Өчигдөр 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Өчигдөр 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Өчигдөр 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Өчигдөр 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Өчигдөр 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Өчигдөр 17 цаг 17 мин