“Египет шашных ч биш, цэргийнх ч биш, иргэний улс байх болно”

2013-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

1951 онд Нью-Йоркт төрсөн Набил Фахми Египетийн дипломат албыг толгойлооод дөрвөн сар болж байна. Ирэх хавар Египетэд сонгууль болно. Энэ сонгуульд “Лалын ахан дүүс” байгууллагын улс төрийн жигүүр оролцож болно хэмээн тэрээр үзэж байна. Египетийн улс төрийн хүчнүүд эдүгээ шинэ Үндсэн хуулийг боловсруулж байгаа билээ.

-Шинэ Египетэд “Лалын ахан дүүс” ямар үүрэг гүйцэтгэх бол?

-Улс төрийн тайван арга замыг эрэлхийлдэг, өөрөөр хэлбэл бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг ямар ч нам, байгууллага улс орны ирээдүйг цогцлоох үйлст оролцож болно. Харин хүчирхийллийг дэмждэг, аливаа асуудлыг муйхраар шийдэх гэж оролддог хүмүүст орон зай байхгүй.

-Гэвч чөлөөт сонгууль болж, та нарын үгүйсгэдэг нам эвсэл гараад ирвэл яах вэ?

-Тиймээс л сонгуулиас өмнө шинэ Үндсэн хуулиа боловсруулж дуусгах хэрэгтэй. Ирэх долоо хоногт бэлэн болсон байх ёстой. Египет хүн бүр хүйс, итгэл үнэмшил харгалзахгүйгээр тэгш эрхтэй байх хууль байх болно. Ямар ч Засгийн газар итгэл үнэмшилдээ автахгүйгээр энэ хуульд захирагдаж ажиллах ёстой.

-Үндсэн хууль батлагдсаны дараа иргэд “Лалын ахан дүүс”-т саналаа өгчихвөл та нар хүлээн зөвшөөрөх үү?

-Тийм ээ, тэд Үндсэн хуулийг хүндэтгэвэл бид хүлээн зөвшөөрнө.

-Шинэ Үндсэн хуулиар цэрэг, арми ямар үүрэг хүлээх вэ?

-Үндэсний аюулгүй байдлыг сахиж, Египетийн бүрэн эрхт байдлыг хамгаална. Шинэ Үндсэн хуулиар, Египет нь шашных ч биш, цэргийнх ч биш, иргэний улс байх болно. Цэрэг, арми нь мэргэжлийнх байх болно.

-Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн зогсохгүй байна. Иргэдийг тайвшруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүмүүс яагаад жагсаад байгаа юм? Бид хоёр жилд хоёр ч хувьсгалын нүүр үзлээ. Улс төрийн систем тогтвортой байгаасай гэж ард иргэд хүсч байна. Ойрын үед шинэчлэгдэж гарах шинэ Үндсэн хууль Египетийн улс төрийн нүүр царай болох болно. Түүний дараа бид парламентын сонгуульдаа бэлтгэнэ. Хэт даврагчид системийг гольдрилоос нь гаргах гэж оролдох нь тодорхой ч хүчирхийлэл, улс төрийн хийрхэл багасна гэж бид үзэж байна.

-Ерөнхийлөгч Мохамед Мурсийг шүүх хурал эхэлсэн. Шүүх, шударга ёс байгаа гэдгийг та нар харуулахыг зорьж байгаа ч сөрөг хүчин болон гадаад улс орнууд та нарт тэгж их итгэхгүй байх шиг…?

-Эхний байцаалт явагдсан. Шүүх хурал нэгдүгээр сард болно. Өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь Мурситэй уулзаж байгаа. Хууль, ардчиллыг хүндэтгэхийг шаардахдаа бид хоёр жилд хоёр хувьсгал хийлээ. Одоо шударга ёсыг хэрэгжүүлэх цаг болсон.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри саяхан Египетэд очихдоо танай улсыг ардчиллын зүг зоригтой алхаж байна хэмээн магтсан. Гэвч АНУ тусламжаа зогсоосон хэвээр байна. Оросын төлөөлөгчид мөдхөн Каирт ирэх гэж байна. Та нар АНУ-ыг “хаяж”, Орос руу дөхөх гэж байна уу?

-Бид Египетийн сонголтыг нэмэгдүүлэхийг хүсч байна. Нэг улсыг нөгөөгөөр солино гэсэн үг биш л дээ. Бид хоёр туйлт ертөнцөд амьдрахаа аль хэдийнэ больсон. Бид АНУ-тай зузаан харилцаатай байж, мөн Орос, Хятад, Энэтхэгтэй харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна.

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

18 цаг 27 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

23 цаг 59 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Өчигдөр 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Өчигдөр 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Өчигдөр 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Өчигдөр 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Өчигдөр 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

18 цаг 27 мин