Бо Силайн талынхан улс төрийн нам байгуулжээ

2013-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Коммунист намын нөлөө бүхий экс удирдагчдын нэг Бо Силайг дэмжигчид улс төрийн нам байгуулжээ. Эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг улс төрийн нам “байгуулахыг” хориглодог Хятад улсад энэ нь төр засгийг өдсөнтэй ялгаагүй юм. Хятадын дараагийн удирдагчаар нэрлэгдэж байсан Бо Силай эрх мэдлээ буруугаар ашигласан, авлигад автсан хэргээр өнгөрсөн сард насаараа хоригдох  ял сонссон билээ.

Жи Сиан буюу Үндсэн хууль бүхнээс дээгүүр хэмээх нэрийн дор бий болсон улс төрийн энэ байгууллага долоо хоногийн өмнө байгуулагдсан ч хэд хоног чимээгүй явжээ. Коммунист намын удирдагчид ирэх арван жилд баримталж, хэрэгжүүлэх бодлогынхоо талаар хэлэлцэхээр дөрөв хоногийн уулзалтаа эхлүүлсэн үед Бо Силайг дэмжигчид шинэ нам байгуулснаа зарласан юм. Тус байгууллага Бо Силайг “Насан туршийн Ерөнхийлөгч”-өөр зарласныг Бээжингийн Эдийн засгийн хүрээлэнгийн багш Ван Жэн мэдэгдлээ. Тус намыг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр “Үндсэн хуульд улс төрийн нам, бүлгэм байгуулахыг бүрэн хориглоогүй байдаг” хэмээн ярилаа. Хятадын Үндсэн хуульд хамтран нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тусгасан байдаг ч засгийн эрхийг авах зорилгоор улс төрийн нам байгуулахыг зөвшөөрсөн заалт байдаггүй аж.

Бо Силайг дэмжигчид шинэ байгууллага үүсгэж буйгаа Коммунист нам болон өөр улс төрийн найман бүлгэм, парламентад бичгээр мэдэгдсэн байна. Насаараа хоригдох ял эдэлж буй Бо Силай ч шинэ нам байгуулагдсан, өөрийг нь насан туршийн ерөнхийлөгчөөр зарласан захидлыг хүлээн авчээ. Экс коммунист удирдагч энэ томилгоог хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.

Жи Сиан шинэ нам нь Бо Силайн үзэл бодлыг бүрэн дэмжиж, дагадаг тул байгуулагдсан хэмээн тус намын гишүүд “Ройтерс” агентлагт ярьжээ. Нөлөө бүхий удирдагч  Бо Силайг гэнэт гэр бүлээр нь хэрэгт татан хатуу ял оноосон нь Коммунист намыг ч дотор нь хуваасан хэмээн тоймч, ажиглагчид үзэж байгаа юм.

Хятадын Үндсэн хуульд хамтрах, үзэл бодлоо илэрхийлэх, цуглах эрхтэй гэж заасан байдаг ч бодит байдалд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Улс төрийн намыг зөвшөөрсөн, эсвэл хориглосон заалт байдаггүй ажээ. Эрх баригч Коммунист нам улс төрийн шинэ нам, бүлгэм байгуулагдахыг таатай нүдээр харахгүй нь мэдээж. Тэр тусмаа эгнээнээсээ хасч, төр засагт тэрсэлсэн хэргээр шийтгүүлсэн Бо Силайг шүтэн дээдэлсэн байгууллага гарч ирсэн нь Бээжингийн Засгийн газрын “шүдний өвчин” болж байна.

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин