Ч.ЗОТОЛ
АН-ын гишүүн Д.Ганболд, Б.Ванчинсүрэн тэргүүтэй Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны хэсэг гишүүн намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Тэд үүнийгээ ард түмнийг шударга ёсны тэмцэлд уриалсан, нийгмээ сэрээх, шинэчлэлийн төлөөх хөдөлгөөн хэмээн тайлбарлаж байна. Цаашид журмын нөхөд, намын гишүүдээ намаасаа татгалзахыг уриална гэв.
СХД-ийн АН-ын хорооны ахмад гишүүдийн нэг Д.Ганболд хэлэхдээ “АН-ын үнэт зүйл алга болсон. Нэг сүлжээг нөгөөгөөр сольсон нам болсон. Манай намынхан МАН-ыг олигархиудын нам гэж шүүмжилдэг байсан. Өөрийн намдаа шинэ хүн гарч ирэх тоолонд шинэчлэгдэж байна гэдэг байлаа. Гэтэл энэ бүхэн эндүүрэл байж, одоогоос хоёр жилийн өмнө Ардчилсан нам шинэчлэгдлээ, олигариудын хараат байдлаас гарлаа гэж С.Эрдэнэ хэлсэн нь худал байлаа. Өнөөдөр С.Эрдэнийн шинэ баг, шинэ сүлжээ намыг удирдаж байна. АН-ын үндсэн дүрэм зөвхөн тэдэнд үйлчилж , доод шатандаа дүрэмгүй тоглолт явж ирлээ. Нийгэм маань ч шударга бусын замаар явж байна. АН шударга ёсны төлөө тэмцэхгүй байна. Бид намын төлөө бус нийгмийнхээ төлөө тэмцэх ёстой. Тиймээс бид цаашид шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүстэй нэгдэж шударга ёсны төлөөх шинэ хүчнийг бий болгох ёстой. Энд АН-ын гишүүд татагдаж орооч, та бүхэн сэрээч” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
“Нийгмээ сэрээж, шинэчлэхийн тулд АН-аас гарч байна” гэв
2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин