Б.ТУУЛ
Монголын нийгэмд урт нэртэй хууль хэмээн нэрлэгдэж хэвшсэн, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнээс болж, өнөөдөр байгаль орчин, хүн малын ундаа болсон асар олон гол, мөрөн, булаг шанд ширгэж байна. Үүнийг эсэргүүцсэн ард иргэдийн дунд хүний амь нас сүйдэж байгаа талаар...”Байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, орон нутгийн иргэдийн төлөөлөл, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд “Манай УИХ, улс төрчид, хууль батлахдаа хулгай, луйврын аргаар баяр наадам тааруулан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн баталдаг жишиг тогтоод байна. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн зүйл заалтад учир дутагдалтай зүйл олон байна. Иймд уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлуулна. Үүний төлөө дээрх байгууллагууд нэгдэж тэмцэнэ” гэдгээ онцлов. Мөн “Уг хууль батлагдснаас хойш есөн жил, есөн сар өнгөрч байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар туйлын хайнга хандаж байгаа учраас бид энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлж байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэнд сануулга хүргүүлж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв
2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин