Н.ДАЯН
Монголчуудын ухамсар доройтсонд харамсаж, эмзэглэсэндээ хэвлэлийн хурал зарлах болсон талаар Энхмарал охины аав З.Өгөөдэй хэвлэлийн хурал зарласан байна. Тэрээр “Миний охин нэг нас хүрч байгаа ч төрөлхийн нуруу, нугасны хорт хавдартай гэсэн оноштой. Тиймээс Бээжинд эхний эмчилгээгээ хийлгээд байж байна. Монголчууд маань нэгнийхээ өвчин, зовлонгоор мөнгө бүү олоосой. Бид чинь яахаа алдтал тартагтаа тулсан ард түмэн биш шүү дээ. Зарим хүн надтай холбогдоод худлаа данс руу чинь мөнгө хийсэн, ямар учиртай юм бэ гэж асууж байсан. Ийм байдлаар мөнгө олох нь ядарч яваа нэгэндээ хор учруулахаас гадна хүмүүс итгэхээ болино. Тиймээс мөнгө олох гэсэн худал хуурмаг зүйл битгий хийгээч” хэмээн хэлж байлаа. Мөн тэрээр ийм хүнд өвчтэй хүүхдүүдийг эмнэлгээс нь өвчин намдаах эм бичиж өгөөд “Та нар өөрсдөө учраа ол” гээд хөөгөөд гаргачихдаг. Бидэнд хаана очиж, ямар эмнэлэгт очихыг ч зуучилж өгдөггүй төр, засагтаа гомдолтой байна гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn