Дэлхийн парламентын анхаарлын төвд Сири

2013-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Дэлхийн II дайнд нацист Германыг бут цохисон холбоотнууд хэлэлцээрийн ширээний ард суун улс хоорондын аливаа асуудлыг шийдэх, дэлхий даяар энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий байгууллага үүсгэхэд санал нэгдэж, 1945 оны зургадугаар сарын 26-нд Сан-Францискод болсон олон улсын бага хурлаар 50 орны төрийн тэргүүн НҮБ-ын дүрмийг баталсан түүхтэй. НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 1945 оны аравдугаар сарын 24-нийг тус байгууллагын үүссэн өдөр гэж тооцдог билээ.

Хүйтэн дайны үе буюу АНУ, ЗХУ гэсэн хоёр супер гүрний сөргөлдөөний 50 шахам жилийн турш НҮБ нь глобал дайныг хазаарлах нэлээд ач холбогдолтой хүчин зүйл болж байсан гэдэг. Харин ЗХУ нуран унасны дараа дэлхийд цорын ганц супер гүрэн үлдсэн юм. Дундад зуун Pax Mongolica шиг 1990-ээд оноос Pax Americana буюу Америкийн дэлхийн хэв журам тогтох шинжтэй болж ирсэн.

АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн шийдвэрээс үл хамааран дэлхийг ганцаарчлан цагдах бодлого баримталж байсны тод жишээ бол бага Ж.Бушийн үед АНУ Ирак руу халдан довтлож, Саддам Хусейний дэлгэмийг түлхэн унагасан явдал байлаа. Тэр үед НҮБ-ын ач холбогдол маш ихээр буурч, ямар ч үүрэггүй дэмий байгууллага хэмээгдэн тал бүрээс шүүмжлэлд өртөж байсан нь бий.

Гэвч ОХУ нефтийн үнийн өсөлтөөр дахин сэргэн Азид тэрбумаас дээш хүн амтай БНХАУ, Энэтхэг хоёр эдийн засгийн хүчирхэг гүрэн толгойгоо өндийлгөж, харин АНУ болон түүний холбоотон Европын холбооны орнууд эсрэгээр, санхүү, эдийн засгийн хямралд идэгдэн сульдсан билээ. Ийнхүү дэлхийн хүчний харьцаанд өөрчлөлт орох болсноос НҮБ-ын ач холбогдол дахин өссөн нь тодорхой. Өдгөө дэлхийн нөлөө бүхий улс орнууд, тэр дундаа Их 20-ийн гишүүд НҮБ-ыг тордон, ажиллах чадварыг нь нэмэгдүүлэхийг зорих болжээ.  

Энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулган болж байна. Чуулганд 102 орны төрийн тэргүүн, 49 улсын Ерөнхий сайд, 42 орны Гадаад хэргийн сайд, тэдний дотор манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Болд оролцож байгаа юм.

Дэлхийн парламентын энэ удаагийн чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн гол сэдэв нь манай гаригийн халуун цэг болоод буй Сирийн асуудал байх төлөвтэй. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй иргэний дайны уршгаар Сирид 100 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа тул арга ч үгүй.

Түүнчлэн цөмийн зэвсгийг хорогдуулах, сэргээд удаагүй байгаа Израиль-Палестины хэлэлцээрийг идэвхжүүлэн үр дүнд хүргэх, дэлхий даяар галт зэвсгийн хяналтгүй худалдааг хязгаарлах, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зэрэг манай гаригт тулгамдсан олон асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өчигдөр НҮБ-ын дарга Пан Ги Мун тус байгууллагын нэг жилийн ажлын тайланг танилцуусны дараа индрээс Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан үг хэлсэн байна.

Тоймчдын үзэж буйгаар, чуулганы үеэр АНУ, Ираны төрийн тэргүүн нар уулзах төлөвтэй. Тус хоёр орны төрийн тэргүүн нар 1979 оноос хойш нүүр тулан уулзаж байгаагүй юм. НҮБ-ын индрээс энэ хоёр орны төрийн тэргүүн нар нэг нэгэн рүүгээ хатуу үг чулууддаг байсан уламжлал давтагдахгүй нь ч тодорхой гэнэ.

Чуулганаас яг ямар бодит үр дүн гарахыг хэлэхэд хараахан эрт байна. Антигуа Барбудагийн Жон Эшийн даргалж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган ирэх сарын 2-нд хаагдах ажээ.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 47 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 7 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 14 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 20 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 24 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 33 мин