Б.БЭРЦЭЦЭГ
Сүүлийн жилүүдэд уушгины өвчлөл, тэр дундаа уушгины гуурсан хоолойн архаг бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа, үрэвсэлт өвчин элбэг тохиолдох болжээ. Энэ тухай болон эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй эм, эмчилгээний талаар АШУҮИС-ийн Уушгины эмгэг судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, профессор Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.
Уушгины өвчлөлд стресс бухимдал ч нөлөөлнө
-Та уушги судлалаар мэргэшсэн, Монголын нэртэй эмч нарын нэг. Сүүлийн үед уушгины өвчлөл ихэссэн гэж байна?
-Амьсгалын замын эрхтэний өвчлөл аль ч улс оронд тэргүүн байранд орж, амбулаторийн дотрын эмч нарт хандагсдын 60 орчим хувийг эзэлдэг. Манай улсад сүүлийн 10 жилийн судалгаагаар уушгины өвчнүүд тухайлбал, уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн багтраа, өвөрмөц болон өвөрмөц бус зарим үрэвсэлт өвчин мэдэгдэм нэмэгдэж, өмнө нь бараг тохиолддоггүй байсан уушгины завсрын эдийн эмгэгүүд оношлогдож байдаг өвчин мэт болсон. Энэ нь хүн амын идэвхтэй хэсгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, тахир дутуу болгох гол шалтгаан болж байгаа төдийгүй өвчтөний амь насанд аюул дагуулдаг нь Монгол Улсын нийгэм эдийн засагт хохирол учруулж байна. Иймээс эрүүлийг хамгаалахын төдийгүй төр, засгийн хэмжээнд авч үзэх асуудал болжээ.
-Манайх хуурай сэрүүн амьсгалтай газар. Дээрээс нь сүүлийн жилүүдэд хуурайшилт ихтэй, хур багатай байгаагаас үүдэж энэ төрлийн өвчлөл бас нэмэгдээд байна уу?
-Монгол Улс эх газрын эрс тэс уур амьсгалтай, уулын баяжуулах ба олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан агаарын тоосжилт, бохирдол, хүн амын гуравны нэг нь суурьшсан хотын агаарын ба хөрсний бохирдол хянах боломжгүйгээр ихэссэн. Дээрээс нь хүмүүсийн ядуурал, стресс нэмэгдсэн нь уушгины өвчин үүсэх, газар авах шалтгаан болж байна. Гэвч үндсэн шалтгаан нь улсын хэмжээнд аюулын харанга дэлдэхэд хүрээд буй агаарын бохирдол юм. ДЭМБ 2018 оны арван хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хамгийн бохирдол ихтэй хотоор нэрлэсэн. Өмнө нь Бээжин, Нью-Дели хотын дараа орж байлаа.
-Уушгины өвчлөл ярихаар агаарын бохирдол ярих хэрэгтэй байх. Утаа уушгинаас гадна ямар эрхтэнд нөлөөлж байна вэ?
-Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах, улмаар бүрмөсөн арилгах хэрэгтэй. Харамсалтай нь төр, засгаас явуулж байгаа бодлого нь эсрэг байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын утаатай тэмцэх нэрээр утаагүй түлш, утаа гаргадаггүй зуух гэсэн үлгэр ярьж, олон тэрбум төгрөг зарцуулсан нь үнэн хэрэгтээ хэдэн хүний түрийвчийг түнтийлгэхээс өөр үр дүн өгсөнгүй. Хамгийн хялбар замаар дамждаг халдварт өвчний дийлэнхийг амьсгалын замын өвчлөл эзэлдэг. Тухайн халдварт өвчний тохиолдлыг бууруулж, хүн амыг урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн болон хүрээлэн буй орчны давхар нөлөөллөөс шалтгаална. Өөрөөр хэлбэл, хэдий сайн эмчилгээ хийж, эрүүл мэндийн байгууллагууд сайн ажиллалаа ч хотын утааг бууруулахгүй бол өвчлөлийн тоо эргээд нэмэгдэнэ. Иймд бохирдлоо ч багасгах, өвчлөлөөс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч өнөөгийн нийгмийн нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах нь цаг хугацаа шаардах зүйл болж байна.
Эхэсийн тарилгад олон чухал бодис агуулагддаг
-Төр, засгаас анхаарч байвч агаарын бохирдол буурахгүй байна. Хүмүүс идэж уухдаа анхаарч байвч, амьсгалах агаар өвчний эх үүсвэр болоод байхад яах ёстой вэ?
-Энэ нөхцөл байдалд амны хаалтыг зөв зохистой хэрэглэхийн зэрэгцээ дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох үүднээс илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх, дархлаа дэмжих ба хэт исэлдэлтийн эсрэг байгалийн гаралтай бэлдмэлүүд хэрэглэвэл зохистой. Гадаад орчны аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалан бие махбодийн хэвийн үйл ажиллагааг эсийн төвшинд удаан хугацаанд хэвийн байлгахын тулд гадаадын улс орнууд, ялангуяа, япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл, эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас дэлхий нийт орчин үеийн бүх төрлийн өвчин эмгэгийн эмчилгээнд хүний эхэсийн тарилга, бэлдмэлийг өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг болсон.
-Сонирхолтой санагдаж байна. Хүний эхэсийн бэлдмэл Японы ард түмний эрүүл мэнд, гоо сайхны шалгарсан хэрэглээ болсон орчин үеийн эмчилгээний нэг. Энэ бүтээгдэхүүний ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Эхэс бол умайн хананд шигдэн байрлаж, эхээс ургийг тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал эрхтэн. Харин түүний цэвэршүүлсэн гидролизат болох эхэсийн бэлдмэл нь бодисын солилцоог эрчимжүүлэх, эсийн амьсгалыг идэвхжүүлэх, шингэний ба эсийн дархлааг дэмжих, дааврыг цогцоор нь тэнцвэржүүлэх суурь засалд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс орчин үеийн ангагаах ухаанд элэгний үйл ажиллагааг дэмжих, биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг, цэвэршилтийн үеийн сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн үржихүйг дэмжих, үе мөчний холбогч эдийг нөхөн сэргээх, мэс засал ба гэмтлийн дараах нөхөн сэргээлт болон шархны эдгэрэлтийг хурдасгах эмчилгээний зориулалтаар хэрэглэж, үр дүнг нь ч сайшааж байна.
Архаг ядаргаа, дархлаа суларсан үед ч хэрэглэж болно
-Дэлхий нийтэд энэ эмчилгээг өргөн хэрэглэдэг. Харин Монголд ямар мэдээлэлтэй байгаа бол, аль эмнэлгүүдэд, мөн ямар өвчинд энэ эмчилгээг хийж байгаа вэ?
-Эхэсийг эс, молекулын төвшинд эрчимтэй судалж, хүний эхэсээс эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч байна. Тухайлбал, АНУ, ОХУ, Европын холбооны орнууд, Хятад, Өмнөд Солонгос, Вьетнамын ямар ч насны эрүүл болон эмгэгтэй хүмүүс өргөн хэрэглэх болсон. Монголчуудын дунд элэгний С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. “LAENNEC” буюу хүний эхэсийн тарилга нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин олон өвчнийг анагаадаг. Мөн үргүйдэл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, умайн архаг салстын үрэвсэл, осол гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргээлт, архаг ядаргаа, хөгшрөлтийн эсрэг залуужуулахад хэрэглэдэг бүтээгдэхүүн юм. П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмгэгийн тасгийн эрхлэгч Д.Бадамсүрэн (Ph.D) удирдан С.Бадамжав (Ph.D, дэд профессор), Л.Тулгаа (Ph.D) нараар ахлуулан элэгний хатууралтай найман хүнийг түүвэрлэн сонгож лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннекийг өдөрт 2мл-ээр нэг удаа 25 хоног тарьж эмчилсэн. Эмчилгээний дараа элэгний задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, хатуурлын зэрэг 30 хүртэл хувиар буурсан нь сайхан мэдээ юм.
-Тарих, уух гээд эмчилгээний арга хэлбэрийн хувьд яаж хэрэглэдэг вэ. Мөн үр дүн хэр байна?
-Эерэг үр дүн маш их байна. Жишээ нь, амьсгалын замын архаг үрэвсэлтэй, хүчилтөрөгчийн архаг дутагдалтай өвчнүүдийн үед энэ тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэхэд үрэвсэл намдаж, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан эрхтэнүүдийн үйл ажиллагаа хэвийн болж биеийн ерөнхий зовиур багасан эрч хүчтэй болж байна. Мөн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, архаг ядаргаа, арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд үр дүнтэй байгаа талаар хэрэглэгчид маань сэтгэгдлээ хуваалцсаар байна.
-Манайхан эмчилгээний үр дүнг богино хугацаанд хардаг улс. Энэ тарианы хувьд үр дүн нь ямар хугацаанд мэдэгддэг юм бол?
-Бүтээгдэхүүний тун хэмжээг нас, биеийн онцлогт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаална. Жишээ нь архаг ядаргаа, дархлаа суларсан үед 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед гурван сарын дараа үр дүн нь илэрнэ.
-Магадгүй хүмүүс энэ эмчилгээг сонирхож байвал хаанаас авах, хаана хандах вэ?
-Энэ тарилгыг “Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Хүрмэн”, “Тавин ус”, “Астра фарм”, “Монфарм”, “Бэриш фарм” “Баянгол мед” эмийн санд худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8003-2442, 8007-2442, 8006-2442 дугаар руу залгаж авах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.17 № 79 (6046)