С.Амарсайханыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар боллоо

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Үндэсний мэдээллийн төвд” Баянзүрх дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа нар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буй талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахыг ажлаас чөлөөлж, Э.Бат-Амгаланг томилсон байна. Т.Баясахыг ажлаас нь чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан  гэх үндэслэлээр чөлөөлсөн байна. Харин Т.Баясахын хувьд  өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, захирамж гаргасан нь Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ. Баянзүрх дүүргийн ИХТ, АН-ын бүлгийн дарга  Д.Пүрэвдаваа:  Энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн. Мэдээлэлдээ Баянзүрх дүүрэгт эмх замбараагүй байдал үүсээд байна. Ардчилсан намын нөхөд үүнийг турхираад байна,бүх юмыг  хууль бусаар зохион байгуулж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулсан. Манай дүүрэгт үүсээд байгаа асуудалд хууль үйлчлэхгүй байгаагаас гадна, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах ноцтой зөрчил гараад байгаа учир Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг АТГ-т хандаж байгаа . Мөн БЗД-т болсон дахин сонгуулийг хүчингүй болсон сонгуулийн заалтыг үндэслэн зохион байгуулсан. Энэ хууль бус сонгууль дээрээ МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүү мөнгө тараан, баригдсан.  Иймд энэ дүүргийг хууль бус аргаар булааж авах гээд байна. БЗД-ийн АН ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй гэдгээ хэлмээр байна. АН-ын бүлгийн даргын хувьд С.Амарсайхантай хэвлэлийн өмнө хуулийн асуудлаар мэтгэлцхэд бэлэн байна  хэмээлээ. Эх сурвалж:www.polit.mn
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 10 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

4 цаг 46 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин