Л.Чулуунцэцэг: Д.Ганзоригийг УДШ-ийн ерөнхий шүүгч болохыг эсэргүүцэж байна

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Л.Чулуунцэцэг, Л.Оюунцэцэг нар Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болохыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  2012 оны наймдугаар сарын 10-11 нд шилжих шөнө Л.Эрхэмбаяр бусдад зодуулсан гэх хэрэгт Л.Гансүх гэгч сэжиглэгдэн хорих ялаар шийтгүүлжээ. Гэвч тэрээр хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байсан бөгөөд энэ хэрэгт ямар ч холбоогүйг гэрчлэх гэрч байхад хэрэг тулгаж, ял оноосон байна. Энэ хэргийн бүрэлдэхүүнд шүүгч Д.Ганзориг байжээ. Жирийн иргэнийг хохироож, хилсээр ял оноосон Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Ерөнхий шүүгч болох чадваргүй хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Мөн Б.Ариунжаргал гэгч эмэгтэйг уг гэмт хэргийг гэрчлэх цорын ганц гэрч хэмээж, өгсөн мэдүүлгийн дагуу шүүхээс яллах дүгнэлт гаргасан байна. Гэвч энэ эмэгтэй 16 удаагийн мөрдөн байцаалтад 16 өөр мэдүүлэг өгчээ. Үүнийг нь 2016 онд  “мөрдөн байцаалтад зориудаар худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүхээс шийтгэл оноожээ. Гэсэн ч Л.Гансүхийг буруутай хэмээн үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. Мөн Л.Гансүхийг гэм буруугүйг гэрчлэх  гэрч С.Ганбаатарыг цагдаа нар эрүүдэн шүүж амь насыг нь хохироосон гэв. Хэлмэгдэгч Л.Гансүхийн төрсөн эгч Л.Чулуунцэцэг “Бид хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэний ар гэрийнхэн байна. Жирийн иргэнийг хохироож, хилсээр ял оноосон Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Ерөнхий шүүгч болох чадваргүй хүн гэж үзэж байгаа. Гэртээ унтаж байсан хүнд хилсээр ял оноож хохироосон хүн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болох гээд нэр дэвшиж байгаад харамсаж байна. Түүгээр ч зогсохгүй хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус шийдвэрийг хаацайлан хамгаалж, хэлмэгдсэн хүнийг улам хохироодог явдал байгааг бид эсэргүүцэж энэ хурлыг хийж байна. Дүүгээ хилс хэргээс мултлахын тулд би зургаан жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөг зарцуулсан ч бараагүй. Хуулийн байгууллагын ажилтнууд архины хамааралтай болсон Б.Ариунжаргал гэх эмэгтэйд 500 мянган төгрөг өгнө гэх мэтээр хууран мэхэлж мэдүүлэг аваад өөр ямар ч нотлох баримтгүйгээр дүүг минь ялласан. Миний дүүг гэмт хэрэгтэн болгож худал мэдүүлэг өгсөн Б.Ариунжаргалын өгсөн бүх мэдүүлэг нь худал болохыг сүүлд шүүх өөрөө тогтоочихсон мөртлөө хуурамч мэдүүлгийнх нь улмаас ял сонссон дүүгийн минь ялыг хэрэгсэхгүй болгоогүй. Хүмүүс шүүгчдэд мөнгө өгөхгүй бол хэргээс гаргахгүй дээ гэж удаа дараа зөвлөж байсан. Гэвч би шударга учраас шударгаар тэмцээд дийлсэнгүй” гэж байлаа. Эх сурвалж www.polit.mn
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

3 цаг 59 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

4 цаг 35 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин