Б.Наранхүү, Ж.Энхбаяр нарыг орлогоо нотлохыг шаардлаа

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Улстөрч, төрийн албан хаагч, нийтийн төлөө зүтгэж яваа хэн болговч  орлого нь ил тод, мэдээлэл нь иргэдэд нээлттэй,  татвараа төлсөн байх ёстой. Мөн өөрийн мэдээллийг ард түмэндээ тайлагнаж байх ёстой. Гэтэл өнөөдөр бизнесийн салбарт ажиллаж үзээгүй байж төрд орж хөлжсөн тэрбумтнууд олширчээ. Иймд  “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс өнгөрсөн таван жилийн олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэлд үндэслэн  судалгаа хийснээ танилцууллаа. Энэ судалгаагаар  хамгийн их орлоготой УИХ-ын гишүүнээр  Ж.Энхбаяр  шалгарсан бол хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр  Б.Наранхүү тодорчээ. УИХ дахь хамгийн олон компанитай гишүүн бол Б.Чойжилсүрэн. Түүнтэй харьцуулахад Ж.Энхбаяр 100 дахин их орлого олдог гэсэн мэдээлэл байна. Ж.Энхбаяр 1999 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ний захирлын албыг хашиж байгаад 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажилласан. 2008 оноос УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаа. Тэрээр  2015 онд 4.2 тэрбум, 2016 4.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж  хөрөнгө орлогоо тайлагнажээ. Иймд “Орлгоо нотол” хөдөлгөөнөөс  Ж.Энхбаяр гишүүнд хандан “Та  төрд тасралтгүй шахам ажиллачихаад төрийн албаны хажуугаар бизнесээ авч явахдаа ийм өндөр орлоготой болтлоо бизнесээ амжилттай авч яваа нууцаасаа  хуваалцаач” гэсэн асуултыг хэвлэлээр дайлаа. Б.Наранхүү гишүүний хувьд 1999-2012 онд "Мон-Уран" ХХК-ийн ерөнхий захирал, 2005-2012 онд "Инвекс" ХХК-ийн ерөнхий захирал, 2008-2012 онд "Дүнжингарав" ХХК-ийн ерөнхий захирал, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Тэрээр  2013 онд 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй боловч  харьцангуй бага  орлого олдог. 2017 онд жилд 28.4 сая төгрөгийн орлоготой , 22,5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Хадгаламжинд 2016 онд 18.5 тэрбум төгрөг,  2015 онд 21.2 тэрбум төгрөг,  2017 онд 15.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн мэдээлэл байна. Үүнээс банкны хадгаламж хүүгүй байдаг юм уу,  Яагаад 15 тэрбум төгрөгийн хадгаламжийнхаа хүүгийн орлогыг тайлагнадаггүй юм бэ гээсн асуулт урган гарч  байна. "Мон-Уран" ХХК юу хийдэг талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Яаж ийм их хэмжээний хөрөнгөтэй болсноо тайлбарлаач. Олон нийтийн сүлжээнд яваад байгаа мэдээлэл шиг хардлага төрөхөөс аргагүй  байна. Тиймээс  яаж  их хөрөнгөтэй болсноо Б.Наранхүү гишүүн  нотлох ёстой гэж “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 29 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 4 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин