Б.НАМУУНТАМИР
“Иргэдийн шударга шүүх” ТББ байгууллагын үүсгэн байгуулагч, гишүүд өнөөдөр /03.26/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нь Х.Бат-Ялалтыг эрүүгийн цагдаагийн газарт хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдээлэл өгч гүтгэн, цагдаагийн албан хаагчдаар дарамтлуулан, шударга ёсны төлөөх тэмцэл хичээл зүтгэлийг мохоож хууль шүүхийн байгууллагуудаар удаа дараа дарамталж байгаа явдлыг Бат-Ялалтаар эрхээ хамгаалуулсан мянга мянган ээж, эхчүүд иргэдийнхээ өмнөөс тууштай тэмцэнэ гэдгээ Иргэдийн шударга шүүх ТББ-ын гишүүд, дэмжигчид илэрхийллээ. Д.Мөнх-Эрдэнэ “Х.Бат-Ялалтыг хэлмэгдүүлж, шоронд хорьж байсан удаатай. Төрийн эрх барьж байсан хүмүүсийн буруутай үйлдлийг илчилдэг, шударга ёсны төлөө тэмцдэг болохоор л дан ганц Х.Бат-Ялалт ч гэлтгүй түүний эргэн тойрны хүмүүсийг ч бас дарамталж байна. Энэ хүн өнөөг хүртэл хууль, шүүхийн олон дарамт шахалтыг үл тоон, нийгмийн сайн сайхан, гудаога ёсны төлөө тэмцсэн ричээл зүтгэл, үр дүнг нь төр засаг үнэлдэггүй юм аа гэхэд буруутган, гүтгэж болохгүй. Үүний төлөө бид тууштай тэмцэнэ.
Мөн шүүхийг хяналттай болгон, “Шүүхийг шүүе-3” цуглаан зохион байгуулагдана. Энэ цуглаанаар шүүх, прокурорын буруутай шийдвэрээс болж хохирсон иргэдийн гомдлыг хүлээн авч гомдлыг барагдуулах ажлын хэсэг байгуулагдах юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Д.Мөнх-Эрдэнэ: Х.Бат-Ялалтын эргэн тойрны хүмүүсийг ч дарамталж эхэллээ
2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин