Х.ОЮУНБОЛД
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флорида дахь хувийн амралтын газартаа Карибын тэнгисийн орон Бүгд найрамдах Доминикан, Сент Лусиа, Ямайк, Гайти, Бахам улсын төрийн тэргүүнүүдтэй уулзана. Тэрээр тэдэнтэй Венесуэл дэх нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн онолын талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлсэн байна. Мөн тэд энэ баасан гаригт эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж байгаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Түүнээс гадна “Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүнүүдтэй нь уулзаж байгаа оронтой аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, БНХАУ-ын эдийн засгийн онолыг зогсооно гэж найдаж байна” гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Харин Вашингтон энэ орнуудад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхийг сануулжээ. Харин Карибын орны тэргүүнүүдтэй хийх уулзалтын үеэр Дональд Трамп тэдэнд Венесуэл дэх ардчилал, энхтайвныг дэмжиж байгаад талархсанаа илэрхийлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn