Дээд шүүх эрх мэдэлтний талд үйлчилж байна гэв

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НЯМДОРЖ Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч нар мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэдний төлөө хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Сант” сургуульд холбогдох “Бүрэн цутгамал” компанид нэхэмжлэлтэй гурван хэргийн шүүх хурал болсон. Гурван хэрэг нь хоёрдугаар сарын 1, 12, 13-нд Дээд шүүх дээр хуваарилсан. Гэтэл 25-нд нэг өдөр, нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэгдсэн байна. Шүүх хурлын бүрэлдэхүүнд Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ,  Х.Батсүрэн, Д.Тунгалаг нар оролцсон байна. Нэг бүрэлдэхүүнээр гурван шүүх хурал хийсэн нь мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүс буюу “Сант” сургуулийн эрх ашгийг хамгаалж байна гэж “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр хэлсэн юм. Тэрээр “Нэг хэрэг нь НМЕГ-т холбогдох буюу МХЕГ-ын Дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Жаргал эс үйлдэхүйг тогтоолгох хурал байсан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээж аваагүй.  Давж заалдах шатны шүүх магадлал хүчинтэй юм байна гэж хүлээж авсан. Энэ маргаан нь 2017 оны нэгдүгээр сарын 4-нд МХЕГ дээр Сант сургуулийн улсын комиссын үйл ажиллагааг шалгах, төлөвлгөөт бус хяналт шалгалтыг хийх ажлын хэсгийг томилсон байдаг. Гэтэл энэ ажлын хэсэг ажлаа хийхгүйгээр ажлаа зогсоосон. Тайлангаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржд арванхоёрдугаар сарын 15-нд, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад 17-нд нь явуулсан. Гэтэл илтгэх хуудас нь 28-нд бичигдсэн байдаг. Төрийн Хяналт, шалгалтын тухай хуулийн 5.4-д Хяналт, шалгалтын дүнг урьдчилан гаргаад түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал урьдчилж дүгнэлтээ гаргаад түүнийгээ батлах замаар гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Гэтэл сая Дээд шүүх буюу М.Батсуурь даргатай шүүгч нар шүүх хуралдаан дээр энэ магадлалыг хүчингүй болгосон. Арванхоёрдугаар сарын 28-нд илтгэх хуудас бичсэн нь зөв байна гэж илтгэх хуудас гарсан. Иймээс Дээд шүүхийн гадаа  энэ сарын 20-22-нд жагсаал, суулт хийх гэж байна. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Цаашаа хаана хандах юм бэ, хандах газар байхгүй” гэсэн юм. Дөрөв дэх удаагийн хянан шалгалтаар Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын  комисс хүлээн авсан.  Үйл ажиллагааг хянах, комиссын үйл ажиллагааг шалгах  төлөвлөгөөт бус хянан шалгалт байсан. Гэтэл энэ  комиссын үйл ажиллагаа нь хянан шалгалтаа хийгээгүй, дүгнэлтээ гаргаагүй байхад Монгол Улсын Дээд шүүх үүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа нь хууль бус юм гэж үзэж байна.  Архивын хэрэг эрхлэлтийн улсын байцаагч тогтоогоод дүгнэлтээ гаргасан байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан үйл ажиллагаа буюу ерөнхий прокурор нь ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хуурамч байна гэж үзэж байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.20 № 58 (6025)
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 49 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 24 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин