Б.ЭНХТУУЛ
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Улаанбаатараас 40 орчим км-ийн зайд, Налайх дүүрэгт байрладаг билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуулиар зочилж, Монгол Улсын дээд боловсрол, ялангуяа инженерийн боловсролд орж буй өөрчлөлт, шинэчлэлтийг сонирхов.
Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд германы инженерийн боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан, дэлхийн төвшний инженерийг эх орондоо хямд зардлаар бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын анхны кампустай их сургууль болох тус сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын чанарын шаардлага хангасан германы сургалтын хөтөлбөрт суурилж явагддаг юм байна. Өнөөдрийн байдлаар “Уул уурхайн боловсруулалтын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер”, “Механик инженер”, “Үйлдвэрийн эдийн засагч инженер”гэсэн бакалаврын хөтөлбөрүүдтэй, “Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын нөөцийн менежмент”-ийн магистрын хөтөлбөртэй сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд та ч бас бидний танилцах аялалд нэгдээрэй.
Эх сурвалж: www.polit.mn