Тройка-гийн офшорын тухай нийтлэлийг устгахыг шаардсан тухай Мальтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
Д.ЭНХЭЭ Рубен Варданян /Армян тэрбумтан/-ы ашиг сонирхлыг өмгөөлдөг хуульчид хөрөнгө оруулалтын компанийг оффшор сүлжээтэй талаар гүтгэлэг нийтэлсэн хэмээн The Shift News сониныг шүүхэд өгч нэхэмжлэхээр сүрдүүлжээ. Харин сонины редакци нийтлэлийг устгахаас татгалзжээ. Рубен Варданяныг өмгөөлдөг Британийн хуулийн Simons Muirhead & Burton пүүсийн хуульчид Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах төслийн (OCCRP) материалд үндэслэн хөрөнгө оруулалтын Тройка диалог компанийн санхүүгийн схемийн талаар нийтэлсэн өгүүллээ устгахыг The Shift News сонины газраас шаардсан байна. Энэ тухай тус сонины сайтад мэдээлжээ. Варданян хуулийн энэ пүүсийг хөлсөлсөн тухай түүний төлөөлөгч РБК-д нотолсон байна. Редакцид ирүүлсэн албан бичигтээ хуульчид гуравдугаар сарын 4-нд гарсан нийтлэл Варданяны нэр хүндэд (2012 оныг хүртэл Тройка-г тэр тэргүүлж байсан) “ихээхэн хор хохирол” учруулж байгааг онцолжээ. Хэрвээ The Shift News материалаа устгахыг эс зөвшөөрөх аваас хүн гүтгэсэн хэргээр сонины газар болон редакторуудыг шүүхэд өгч гомдол мэдүүлэх ажээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн буруутгал Тройка диалог хэмээх бүлэг компанийн активын өчүүхэн хэсгийг төлөөлдөг хувийн хөрөнгийг удирддаг салбаруудад” хамаатай болохыг хуульчид захидалдаа онцлон дурджээ. Тэдний нотолж байгаагаар Варданян энэхүү удирдлагын үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй, мөнгө угаах схемд огт хамаагүй гэсэн байна. Харин нийтэлсэн материалаа устгах бодолгүй байгаагаа The Shift News илэрхийлсэн байна. Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах төслийн (OCCRP) зүгээс “Тройка” компани 70 гаруй оффшор бүхий сүлжээ үүсгэн байгуулсан талаар гуравдугаар сарын эхээр мэдээлснээр тус компанийн эргэн тойрон дахь дуулиан дэгджээ. Асуудлыг мөрдөн шалгасан баримтад дурдсанаар энэхүү тогтолцооны тусламжтайгаар 4.6 тэрбум орчим ам.долларыг зувчуулсан бөгөөд Deutsche Bank, Citigroup Inc, Raiffeisen Bank зэрэг банк Тройка-д зуучилсан гэжээ. Эх сурвалж: www.polit.mn
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

22 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 10 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 56 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 52 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 59 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин