Х.ОЮУНБОЛД
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Ханойгоос үджээ. Тэрээр энэ үеэр ирээдүйд АНУ-ын ерөнхийлөгчтэй дахин уулзана гэж амлажээ. Энэ талаар Хойд Солонгосын “КСНА” агентлаг мэдээлсэн байна. Мөн Ким Жон Ун тэдний уулзалт, хэлэлцээрийг амжилттай болгохыг хичээсэн Дональд Трампад талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүнүүд тэдний Вьетнамын нийслэлд хийсэн хоёр дахь удаагийн уулзалт харилцан нэгнээ хүндэтгэх хүндэтгэл, итгэх итгэлийг гүнзгийрүүлсэн. 70 гаруй жил дайсагнасан харилцаатай байсан хоёр орны харилцааг шинэ үе шатанд аваачсан чухал үйл явдал болсон гэдэгтэй санал нэг байгаа тухай хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Уулзалтын үеэр талууд ямар ч баримтад гарын үсэг зуралгүйгээр хэлэлцээр өндөрлөсөн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс твиттертээ Ханойн уулзалтын үеэр ямар гэрээ байгуулаагүй нь Ирантай байгуулсан муу гэрээнд гарын үсэг зурсан АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн алдааг давтахгүй гэсэн санаа юм” гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn