Б.НАМУУНТАМИР
“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн өнөөдөр /03.01/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд маргааш Сүхбаатарын талбайд “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай жагсаал зохион байгуулахаар болжээ.
Засгийн газраас 29 санг нэгтгэж 15 сан болгосон нь өөрсдийн завшсан үйлдлийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллаж байгаа хэрэг юм гэв. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан, жагсах гэж байгаа тус хөдөлгөөний тэргүүн М.Тулгат: "ЖДҮ-тэй холбоотой хэргийг орхигдуулж байна. Энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тиймээс ЖДҮ-ийн асуудал хөндөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр яваа хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлсэн. "Хэвтүүл" хөдөлгөөнөөс хуулийн байгууллагад жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна. ЖДҮ-ээс УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авсан нь тав, зургаан хууль зөрчиж, 30 гаруй заалтаар хариуцлага хүлээх хэрэг үйлдсэн ч зүгээр зээл авсан мэтээр ярьж энэхүү хэргийг орхигдуулж байгаа” гэв.
Тиймээс 60 тэрбум болон ЖДҮ-гийн хэрэгт хоёуланд нь хариуцлага хүлээлгэх ёстой гээд ямар нэгэн нам, улс төрийн захиалгаар бус шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэлээ. Тэдний зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг ёс зүйгээ ухамсарлан өөрсдөө огцрох, хууль хяналтын байгууллагаар шалгуулж бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавих гэнэ. Мөн энэхүү хөдөлгөөний ард ямар нэгэн улстөрийн нам байхгүй гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж:www.polit.mn
“ЖДҮ-гийн хулгайчдыг хэвтүүлэх” жагсаал Сүхбаатарын талбайд болно
2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин