Х.ОЮУНБОЛД
Ираны ерөнхийлөгч Хасан Рохани тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифыг албан тушаалаасаа огцорч байгааг баталсан байна. Гэхдээ энэ шийдвэрийг нь зөвшөөрөхгүй байсан гэдгээ онцолжээ. Ерөнхийлөгч энэ талаар инстаграмм цахим хуудастаа “Зариф үүрэгт ажлаа зоригтой хийж байсан, хийсээр ч байх болно. Зариф ганцаараа биш. Бид түүнийг дэмжинэ гэж онцоллоо. Харин АНУ-ын Засгийн газар уржигдар Ираны Гадаад хэргийн сайд огцрох талаар мэдээлсэн ажээ. Энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вашингтоны төрийн бодлого хэвээрээ. Иран улс жирийн орон шиг байх ёстой гэв. Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф уржигдар цахим хуудастаа огцрох болсноо мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn