Б.НАМУУНТАМИР
2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүг мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн гэмтэл нь доргих, үрэгдэх зэрэг авто ослын үед үүссэний улмаас амь насаа алдсан гэж гарчээ. Өөр өвчин эмгэг үгүй хэмээн тодорхойлсон байдаг. Харин нөгөө талаас хохирогчийг саа өвчтэй байсан хэмээн хуурамч тодорхойлолт гаргуулсан байна. Энэхүү хэрэг гараад хоёр жил болж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд талийгаачийн ээж Н.Оюунцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн мандал сумын цагдаа, шүүх, прокурор үл ойшоож байна. Хуульгүй мэт алуурчин зүв зүгээр явж байна. Хууль хяналтын байгууллага үнэний төлөө биш мөнгөтэй хүнд үйлчилсээр өнөөдрийг хүрлээ . Үүнд гомдолтой байна” гэсэн юм. Хэрэгтэн 22 настай М нь Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээр нэг жилийн тэнсэн харгалзах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр түдгэлзүүлсэн юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Н.Оюунцэцэг: Эрүүл хүүхдийг маань шинжээчид саа өвчтэй гэж худал дүгнэлт гаргасан
2019-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин