С.САРУУЛ
"Болорсофт" ХХК компьютер дээр, тэр дундаа Windows үйлдлийн системийн орчинд "Юникод" стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болсноо мэдэгдлээ. Энэ талаар МУИС-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал " Өвөр Монголчууд монгол бичгээр цахим орчинд харилцах боломж нь улам хязгаарлагдмал болж байна. Хятад хэлээр харилцах нь илүү хялбар болоод байгаа юм. Монгол бичгийн гарыг олон улсад нэвтрүүлснээрээ тус бичгийн төрлийг хадгалах нэг томоохон алхам болох юм.
Бидний хувьд сүүлийн тав гаруй жилийн хугацаанд олон улсын "Юникод" стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад энэхүү монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан бид олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага солилцсоны үр дүнд ийнхүү хэрэглэгчид ашиглахад бэлэн болоод байгаа. Монгол бичгээр бичих нь кирилл фонтоор бичихээс ялгаатай байдаг. Тийм учраас энэхүү авиа зүйн, тунгаамал загварт тулгуурласан монгол бичгийн гар болон фонтод монгол бичгээр бичихэд хамгийн чухал байдаг, үгийн эх үүсвэрийг тодорхойлдог Х, Г үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгож, өмнө байсан олон хувилбар сонгогчийг нэг болгосноор ашиглахад илүү хялбар болсон талаар зохион бүтээгчид онцолж байлаа.
Түүнчлэн тус монгол бичгийн гар нь олон улсын "Юникод" стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэнэ” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Цахим орчинд "Юникод” ашиглан монгол бичгээр бичих боломжтой
2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин