Б.ТӨГС
Хурдан морь уяач болон морь судлаачдын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдана гэж хуульчлах хэрэгтэйг онцолсон юм.
Монголын морин спорт, уяачдын холбооноос 21 аймаг 330 сумын уяачдаас авсан санал асуулгаар тэдний 82.6 хувь нь монгол адуугаараа уралдах саналыг дэмжжээ. Гэтэл холбооны их хурлаас эдгээр уяачдынхаа саналыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн сэрвээний өндрөөр хязгаарлах шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байгааг хэлсэн юм. “Үндэсний их баяр наадам бол спорт биш. Үндэсний уламжлалт өв соёл, морин уралдааны спорт хоёроо ялгаж салгах хэрэгтэй” гэж байв. Түүнчлэн зөвхөн монгол адуутай уяачдын тусдаа холбоо байгуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгав.
Эх сурвалж: www.polit.mn
Наадмаар зөвхөн монгол адуу уралдуулахыг шаардлаа
2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин