Зөрчил, эрүүгийн хэрэг хоёрыг ялгахгүй бол хэлмэгдүүлэлт тасрахгүй

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ     Зөрчлийн хуулиар өнөөдөр хамгийн их шийтгүүлж байгаа хүмүүс нь сэтгүүлчид юм. Сэтгүүлчийн  мэдээлэлд   ганц  тоо зөрсөн л болохоос  тэнд “но”-той асуудал байхад буруутгах талыг баримтлан торгож шийтгэдэг. Гэтэл эрүүгийн гэмт хэргийг  зөрчилд тооцон ял завшуулдаг явдал  газар авсан нь байгаль орчны эсрэг гэмт хэргүүд дээр зонхилж байна. ЭНэ талаар хуульч, өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийлээ. Ц.Монгол өмгөөлөгч хэлэхдээ “Зөрчлийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг  ноцтой зөрчиж байна. Түүнчлэн байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэргийг зөрчил гэж үзэн түүнд хамаатуулж, ял завшуулж байна. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21, 7 дугаар бүлгийн 7.11.2.3-т тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчил гэж үзнэ гэж байгаа. Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойш өнөөг  хүртэл  нэг танхим бүхий парламенттай тогтолцоогоор явж ирсэн. Үүнийг ардчилсан тогтолцоо гэж үзэж ирсэн. Одоо хоёр танхим бүхий хяналтын тогтолцоотой парламенттай болгож  төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголын төрийн бүтэц,зохион байгуулалт сарниж, гарч байгаа хуулиуд нь улс орны болоод нийтийн эрх ашгийг хангахгүй байна. Үүний жишээ нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиуд юм. Эдгээр хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед  ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин оруулж ирсэн. Энэ хууль нь Монгол Улсад олон зуун жилээр  мөрдөж ирсэн Ром, Германы эх газрын хуулийн системийг үндсэнд нь эвдсэн. Амьдралд хэрэгжихгүй ноцтой хууль бий болсон. Зөрчлийн тухай хуулийн бүх заалтууд дээр ярих боломж  бий. Эндээс зөвхөн хоёр заалтыг би дурдаж байна. Зөрчлийн хуулийн 6.21-т заасан хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан гэдэг заалт зөвхөн сэтгүүлчид хамаатай болоод байгаа. Сэтгүүлчийн хоёр сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох гэж заасан. Ингэж заахдаа ерөөс иргэний хуулийн дагуу асуудлаа шийдүүлээд явах юм бол тухайн мэдээг, санаатай цацсан уу, санамсаргүй цацсан уу, хэвлэлийн алдаа болж уу, нэрийг нь буруу бичиж үү гээд олон зүйлийг харгалзаж үзэж тогтоосны дараа асуудлыг шийддэг. Гэтэл иргэний хуульд заасан заалтыг ерөөс хэрэглэхгүй Зөрчлийн тухай хуулийн заалтыг үндэслэн ялангуяа төрийн эрх баригч, өндөр албан тушаалтнууд энэ заалтыг барьж зөвхөн мэдээлэл тараасных нь төлөө өшөө авах зорилгоор сэтгүүлчийг цагдаад өгдөг. Сэтгүүлчийг өгөхдөө нийслэлийн прокурорын тогтоолоор тусгай алба байгуулагдаж, дөрвөн давхар байшинд дүүрэн сууж байгаа хүмүүс төрийн албан тушаалтнуудын гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэж шийддэг. Тэд хэрэг үүсгэлээ бол  хэрэгсэхгүй болгоно гэсэн юм байхгүй.Эрүүгийн хэрэг үүсгэхэд мөрдөн байцаалтын дунд хэрэгсэхгүй болгох, шалгаж үзээд шийдэх зүйлүүд бий. Энэ үүднээс   үзэхэд  хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Зөрчлийн тухай хуульд зөвхөн хоёр сая төгрөгөөр торгоно гэсэн байгаа. Хүн гүтгэсэн хүнийг торголоо гэхэд гүтгээгүй хүнийг яах вэ. Ганц үг, жишээ нь Баян гэдэг компанийг Баянхайрхан гээд бичсэн ч цаана нь болсон үйл явдал тодорхой байхад Зөрчлийн хуулиар торгочихож байна. Иргэний хуулиар явахад ийм зүйлд шийтгэл авахгүй. Гэтэл Зөрчлийн хуулиар заргалдаад явбал байгууллагыг чинь 20  сая төгрөгөөр торгоно гэж байгаа нь гарцаагүй байдалд оруулж байгаа хэлбэр.Иймээс байгууллагаа 20 саяар  торгуулснаас сэтгүүлч хоёр  саяар торгуулаад явъя гээд гомдол гаргах эрхгүй болж байна. Энэ  бол хуулийн гажуудал. Зөрчлийн тухай хууль нэг ёсондоо жижиг эрүүгийн хууль юм. Яагаад гэвэл, зөрчил нэг удаагийн ялимгүй үйлдэл байдаг, тэр нь ямар нэгэн хохиролгүй байдаг. Нийтээр дааж мөрдөх ёстой журам, хотын даргын тогтоол шийдвэрийг зөрчсөн нөхцөлд авдаг арга хэмжээ. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль шийтгэл ногдуулж болох юм. Түүнээс дээш явбал эрүүгийн хуулиар шийдэх заалттай баймаар. Гэтэл зөрчлийг шийдсэн гэчихээд эрүүгийн хэрэг болгож шийдэж байна. 1997 оны эрүүгийн хуульд байсан заалт Зөрчлийн хуульд орсон нь энэ юм. Зөрчлийн хуулийг нэг үгээр хэлбэл,  хуулийн байгууллагынхны төсвийн орлогыг бүрдүүлэгч болгосон гэж болно. Зөрчлийг цагдаа шалгах ёсгүй, тэд гэмт хэргээ шалгшах ёстой. Зөрчлийг улсын байцаагч шалгадаг, өмнө нь ийм байсан” гэлээ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ЗӨРЧИЛД ТООЦОЖ  ЯЛ ЗАВШУУЛЖ БАЙНА  Зөрчлийн тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгаа. Өмнө нь зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн бол торгодог байсан. Одоо та талбайгаас гарч болно, энэ тохиолдолд даргыг нь нэг сая, компанийг нь 10 сая төгрөгөөр торгоно гэж байна. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй  компаниуд  зөвшөөрсөн талбайгаас гарч хууль бус үйл ажиллагаа явуулж хэдэн тэрбумаар нь мөнгө олж ашиглаж, хулгайлчихаад нэг сая төгрөгөөр торгуулаад гарч байгаа нь эрүүл үзэгдэл биш гэдгийг хуульч, өмгөөлөгч Ц.Монгол хэлээд,  жишээн дээр тайлбарласан юм. Тэрээр хэлэхдээ “Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Адил-оч гэх компанийн захирал Цегельник гэгч этгээд Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай мөртлөө уг талбайгаас гадна, өөр компанийн эзэмшил бүхий газарт хууль бус олборлолт явуулж Өлзийт суманд 1.3 тэрбум төгрөгийн, байгаль орчинд 90 сая төгрөгийн,хохирол учруулсан. Нөхөн сэргээлтийн зардалд 105 сая төгрөг гарах байгаа боловч түүнийгээ төлөөгүй ял завшиж явна. Уг талбайд хүн, мал амьтан унаж эрсдэхээс сэргийлэх зорилгоор хамгаалалт гаргаж 110 сая төгрөгийн зардалыг гадаадын хөрөнгө оруулалт бүхий нэг шударга компани гаргаад байна. Энэ хууль бус олборлолт явуулж байхад  тус сумын нэг иргэний амь нас хохирсон. Мөн жонш боловсруулах үйлдвэр дээр нь нэг иргэний гар гинжинд ороогдож тасарсан гэмт хэрэг тус тус гарсан. Энэ гэмт хэргүүдийг хуулийн байгууллага тав  дахь жилдээ шалгасан ба бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон ба хохирогчид хохироод үлдэх гэж  байна. Ийм байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон газар сүйдэж, өчнөөн сум нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй үлдэж байгаа. Энд ноцтой  баримт гэвэл Прокурор эрүүгийн хэргийн харьяалалыг нэг л удаа тогтоодог байтал  Дундговь аймагт үүсгэсэн эрүүгийн хэргийг   харьяалал тогтоож байна гээд Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Хэргийг Мөнхбат гэх хүшууч шалгахдаа үндэслэлгүйгээр түдгэлзүүлж цаг авсан. Эцэст нь харьяалал нь Дундговь гээд буцаагаад шилжүүлсэн. Дундговь аймагт шалгагдаж байхад нь Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга гэх нэг этгээд Мөрдөн байцаах газар руу шилжүүл гэж Дундговь айлмгийн цагдаагийн мөрдөн шалгах албаны мөрдөгчид дарамт үзүүлж байсан. Гэтэл үүний дараа буцаад Улсын мөрдөн байцаах газар руу шилжсэн. Энэ бол ЭБШХуулийг ноцтой зөрчсөн завхрал. Монгол Улсын хуулийн байгууллагад байгаа ялзрал. Эцэст нь хоёр шатны шүүхээр орж ял оногдуулж Дээд шүүхэд очиход, Дээд шүүхийн шүүгч Г нь хэргийг “Энэ зөрчил юм уу, гэмт хэрэг юм уу. Өмгөөлөгчийн хүсэлтийг шийдээгүй байна” гээд буцаасан. Ингэж Зөрчлийн  хуулийн заалт оруулж ирж байх жишээтэй. Олон удаа гомдол гаргаж, олон удаа мөрдөн байцаалтад буцаж, сая хэргийг дахиад  сэргээсэн. Тэрбум төгрөгийн хохиролтой  зөрчил гэж хаана ч байхгүй шүү дээ” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 58 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 34 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин