Х.ОЮУНБОЛД
Иорданд суугаа ОХУ-ын Элчин сайд Борис Болотин АНУ цэргээ Сириэс татаж эхлээгүй байгааг “Спутник” агентлагт мэдээлсэн байна. Тэрээр “АНУ цэргээ татахаа мэдэгдсэн ч бид энэ үйл ажиллагаа эхэлснийг хараагүй л байна” гэжээ. Түүнээс гадна америк цэргүүд гарсан тохиолдолд ОХУ болон Иорданы тохиролцоо үргэлжилнэ гэдгийг онцолсон байна. Мөн Борис Болотин “Иорданы түншүүдтэйгээ зохицох олон арга хэрэгсэл бий” гэв. Түүнчлэн “Бид Иордантай санал бодлоо солилцохоос гадна баримтлах байр сууриа тохиролцоно” гэж нэмж хэллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард 2014 оноос холбоотон оронтойгоо хамтран Исламын алан хядагч байгууллагын эсрэг Сирийн Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хийж эхэлсэн ажиллагаанаас цэргээ татна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: mundo.sputniknews.com
АНУ-ыг Сириэс цэргээ татах шинж тэмдгийг олж харахгүй байна
2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин