“Путины дараахь” Орос улсын тухай бодохгүй байхыг Оросын сайд уриалав

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Максим Орешкин
Фото: Дмитрий Астахов / РИА Новости
Д.ЭНХЭЭ Орос улсын ирээдүйн талаар төсөөлж бодохдоо Владимир Путины засаглалын хугацаагаар хязгаар тогтоохгүй байхыг эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин уриалав. Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд түүний хэлсэн үгийг Демьян Кудрявцевын гэр бүлээс эрхлэн гаргадаг “Ведомости” сонинд эш татжээ. “Путины дараахь Орос улсын тухай бодож эхэлж болох уу” гэсэн асуултад Орешкин “Путины дараа Орос орон ямар байх тухай бодох биш харин бидний дараа энэ улс ямар байх талаар тунгааж бодох хэрэгтэй” хэмээн хариулжээ. Сайдын хэлснээр Орос улс “2050, 2100 онд ямар байх, цаашлаад ... гэх мэтээр ирээдүйд улс орон маань илүү сайн байхын тулд өнөөдөр бид юу хийх ёстой” гэдэг талаар бодож эхлэх хэрэгтэй ажээ. Ингэж хэлэхдээ Орешкин өөрийгөө Путинээс “яльгүй дүү” хэмээн нэмж хэлсэн байна. Яг үнэндээ бол эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн 36 настай бол ерөнхийлөгч 66 настай билээ. Түүнчлэн төр засаг шийдвэрлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж байгаа гол зорилтуудын талаар Орешкин  “Хүний капитал, үйлдвэрлэх хүчин чадлыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулах, түүний дотор удирдлагын дэвшилттэй практик арга барилыг нэвтрүүлэх, “Орос орныг илүү сайн өрсөлдөх чадвартай болгохын тулд геополитикийн төвшинд анзаарагддаггүй жижиг ажил үйлсэд амжилт гаргахыг хичээж байна” хэмээн өгүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn    
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

58 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 39 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 25 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 21 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 28 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин