“Таны А. Солженицын” арга хэмжээг дахин зохион байгуулна

2019-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ А. П. Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театр (МХТ) ОХУ-ын ардын жүжигчин Евгений Миронов гол дүрд нь тоглосон “Таны А.Солженицын” хэмээх жүжгийн үдэшлэгийг хандивын зорилгоор хоёрдугаар сарын 1-нд давтаж зохион байгуулна. Тасалбар борлуулсны орлогоос бүрдэх хөрөнгийг Гусь-Хрустальный хотод балмад этгээдүүдийн сүйтгэсэн Александр Солженицыны дурсгалын самбарыг сэргээн босгоход зориулна хэмээн МХТ-ын хэвлэлийн атташе Мария Малкина өнгөрсөн даваа гаригт ТАСС агентлагт мэдээлжээ. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд Александр Солженицыны (1918-2018) мэндэлсний 100 жилийн ой болж өнгөрснийг агентлагтай ярилцах үеэр сануулсан байна. Энэ өдөр зохиолчтой нөхөрлөж, уран бүтээлийн хамтын ажиллагаа (тус театрт зохиолчийн “Буга ба урц” “Олень и шалашовка” хэмээх жүжгийг Олег Евремовын найруулгаар тоглосон) явуулдаг байсан Москвагийн уран сайхны театрт Евгений Миронов гол дүрд нь тоглосон “Таны А.Солженицын” хэмээх уран зохиолын жүжиг, хосгүй сайхан үдэшлэг болсон. Жүжгийн энэ үдэшлэгт Авангард Леонтьев, Николай Чиндяйкин, Валерий Трошин, Алена Хованская, Армэн Арушанян, Алексей Варущенко, Олег Гаас, Ульяна Глушкова, Иван Дергачев, Елизавета Ермакова, Валерий Зазулин, Юлия Ковалева, Алексей Красненков, Антон Лобан, Николай Сальников, Анастасия Скорик, Мария Сокольская, Дмитрий Сумин, Даниил Феофанов нар оролцож тоглосныг хэвлэлийн атташе дурджээ. Жүжгийг ОХУ-ын гавьяат жүжигчин, найруулагч Марина Брусникина найруулан тавьж, ерөнхий зураачаар Александр Боровский ажилласан байна. "Солженицын шоронгоос суллагдаж, цөллөгт байх үеэс эхлэн түүнд Нобелийн шагнал олгох хүртэлх цаг хугацаанд бичсэн түүний хувийн захидал, бусад эх бичвэр жүжгийн үндэс суурь болсон. Үдэшлэгийн төгсгөлд зохиолчийн амьд сэрүүндээ хэлсэн үгийн дуу бичлэгийг сонсгосон. Үзэгчид суудлаасаа босч удтал алга нижигнүүлэн ташиж байсан” хэмээн Малкина өгүүлэв. Түүний хэлснээр балмад этгээдүүд зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Гусь-Хрустальный хотод босгосон Солженицыны дурсгалын самбарыг эвдэж сүйтгэсэн нь удалгүй тодорхой болсон. Энэ тухай ТАСС агентлаг мэдээлж байсан. “Цугласан хөрөнгийг уг дурсгалын самбарыг сэргээн босголтод зориулахаар “Таны А.Солженицын” жүжгийн үдэшлэгийг хандивын зориулалтаар дахин давтаж зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ үдэшлэг хоёрдугаар сарын 1-нд болно” хэмээн МХТ-ын хэвлэлийн атташе онцлов. Дурсгалын самбарыг Гусь-Хрустальный хотын төвд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд босгосон. Александр Солженицын 1956-1957 онд Гусь-Хрустальный районд амьдарч байхдаа Мезиновын дунд сургуульд математик заадаг байжээ. Энд байх хугацаанд түүнд “Матренин день” (“Матренагийн нэг өдөр”) өгүүллэгээ бичих санаа төржээ. Солженицын гэрт нь амьдарч байсан тосгоны оршин суугч Матрена Захарова өгүүллэгийн гол баатрын эх дүр байжээ. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

55 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 28 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 37 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 23 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 19 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 26 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин