МАХН-ын удирдлагуудыг хэлмэгдүүлж байна гэв

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАХН-ын удирдлагуудыг шат дараатайгаар хэлмэгдүүлж, шүүхэд өгч байна. Хууль шүүхийн байгууллага, “МАНАН” бүлэглэлийн тогооны бариул болж, шударга ёсыг уландаа гишгэж байна гэж мэдэгдсэн юм. “2016 онд Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан С.Ламбаа эрх шилжүүлэх тухай А/214 дугаар тушаалдаа гарын үсэг зурахад Ц.Оюунбаатар нөлөөлсөн гэж түүнийг шүүхэд өгчээ. 1939 оны их хэлмэгдүүлэлтийг “МАНАН ” бүлэглэл явуулж байна. Үүний эсрэг бид тэмцсээр байх болно” гэж МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, намын бага чуулганы гишүүн н.Чимэдсүрэн, Хууль зүйн ухааны доктор Ц.Шаравдорж, хуульч Ц.Оюунбаатар, Б.Жагар,н. Чимэддорж нар ярилаа. Хэвлэлийн хурлын эхэнд С.Ганбаатар “ МАНАН бүлэглэлийн хийсэн “Оюутолгой, Дубайн гэрээ, ЖДҮ, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 зэрэг гэрээ, хууль бус үйлдлүүдийг илчилсэний төлөө МАХН-ын удирдлагуудыг шат дараалалтайгаар хэлмэгдүүлж эхэллээ. Айсан хүн хүн ална гэгч зүйл болж байна. МАНАН ухаан алдтал айж байна” гэсэн юм. МАХН-ын баг чуулганы гишүүн н.Чимэдсүрэн “ Хууль шүүхийн байгууллага, прокурор, МАНАН сүлжээнд орооцолдож ялзарсныг Ерөнхийлөгчөөс эхлээд ард түмэн мэдэрлээ. Шударга бусын хонгилоор шүүх, прокурорынхан арга заль зохиож, төрийн үйл хэрэгт оролцож, ард түмнийг шударга бусаар шүүж хохироосоор байна. Учир нь төр засгийг шударга байгаач гэж хэлж жагсны төлөө өнөөдөр шүүхэд дуудагдаж буй олон залуучууд байна. Тэдний нэг нь миний хажууд сууж байна. Мөн Нямдаржаа гэдэг залуу байна. Энэ залуугийн эхнэр хүүхдийг нь хүн зодсон. Тэднийгээ аргагүй хамгаалалт хийж хамгаалсных нь төлөө буруутгаж, шударга бусын хонголоор явуулж байна. Түүнчлэн хуульч МАХН-ын бага чуулганы гишүүн Ц.Оюунбаатар гуайг “Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээн спортыг хөгжүүлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээх гэсний төлөө өнөөдөр хэлмэгдүүлж шүүхэд дуудаж байна. Учир нь Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбааг “ Тэмээн-Поло 2016” тэмцээнийг зохион явуулах уг үйл ажиллагаанд зориулж 150 сая төгрөг баталж, гарын үсэг зурахад Ц.Оюунбаатар нөлөөлсөн хэмээн үзэж шүүхэд хандсан. Өнөөдөр шүүх хурал нь болж байна. Энэ арай дэндэж байна. Ажил хийсэнийх нь төлөө шударга бусаар хэлмэгдүүлж байна. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэгийн шийдвэрээр 223 өрхийг хөнгөлөлттэй орон сууцанд оруулж ажлаа хийсэнийх нь төлөө ялтан болгосон. Ерөнхийлөгч өө шударга шүүхийг бид хүсч байна ” гэлээ. Хуралд оролцож буй МАХН-ын бага чуулганы гишүүн Б.Жагар “Хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудад хандаж хэлэхэд Монгол Улсад хүний гаргасан тушаал, шийдвэрийн өмнөөс ялтан болдог, эсвэл нийтийн баялагийг хулгай хийж ,оффшорт хийж нууссаныг шүүмжилсэн, ард түмний бодол саналыг илэрхийлсэн төлөө ялтан болгодог нийгмийг би эсэргүүцэж байна . МАХН-ыг ард түмэн дэмжлэгийг авч, яг одоо сонгууль болбол тэдний санлыг 100 хувь авахаар байгаа энэ мөчид намын удирдлагуудыг шат дараатай хэлмэгдүүлж байна. Эрхэм шүүгч нараа үнэн шударгын төлөө тэмцэж буй залуучуудаа яагаад хэлмэгдүүлж байгаа юм бэ. Өнөөдөр Франц, Герман улсаас монгол залуучууд хэлмэгдсэнийхээ төлөө улс төрийн орогнол хүсч байна. Зарим нь тэнд амьдарч байна. Дэлхийн нийтээр дагаж буй хүний эрхийг Монгол Улс зөрчсөн хэмээн үзэж, Монгол Улсын иргэнийг Францын хууль хяналтын байгууллага хамгаалаад сууж байна. Тэр хүн эх орондоо ирж чадахгүй. Герман улсад амьдарч буй Н гэдэг залуу Монголдоо утаатай тэмцэж, үгээ хэлснийхээ төлөө мөн л хэлмэгдэж, эх орондоо ирж чадахгүй болжээ. Энэ мэт монгол хүн эх орондоо амар тайван амьдарч чадахгүй байгаад харамсч байна. Гэхдээ үүнд бууж өгөхгүй. Биднийг дахин, дахин хэлмэгдүүлсний төлөө цаана нь Монгол Улс хэлмэгдэж байна. Бид бууж өгөхгүй тэмцсээр байх болно” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

5 цаг 17 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 53 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин