“60 тэрбум”-ын загалмайлсан эцгийг огцруулахдаа хонгилыг нь хамт нураа...

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “60 тэрбумын бичлэг”-ийг анх олон нийтэд задалсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян энэ асуудлын эргэн тойронд үүссэн цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Бичлэгийг  анх олон нийтэд  тараасан гэх асуудлаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд иргэний хэрэг үүсгэж “Нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээний үнэн зөвийг хариуцагч нотлоогүй тул А.Ганбаатарын нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг  гутаасан болохыг тогтоож, дээрх мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүхээс Э.Эрдэнэжамъяныг бусдын нэр хзндийг гутаасан, гүтгэсэн гэсэн утга бүхий шийдвэрийг гаргасан байна. Хэвлэлийн хурлын үеэр Э.Эрдэнэжамъян “60 тэрбумын бичлэг”-ээс олон нийтэд төдийлөн хүрээгүй нэг баримтыг сэтгүүлчдэд дэлгэсэн юм. Энэ нь   М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар хамт сууж байгаад хийсэн пресентац  юм. “МАН-ын бодлого,стратегийн тинк танк багийн танилцуулга”  нэртэй энэхүү танилцуулга дотор багийн бүрэлдэхүүн, намын дотоод хүчин зүйлс, харилцан үйлчлэлийн судалгаа, хаанаас хэдэн  тэрбум төгрөг босгох  тооцоо зэрэг задаргааг хийсэн байна. Тухайлбал, 46 мянган гишүүнээс тус бүр 600 төгрөг хурааж 27 саяыг, төв намын санхүүжилтээс 14 хүнээс 200 саяыг босгоно. Бизнесийн байгууллагын хандив тусламж буюу 20 байгууллагаас тус бүр нэг тэрбум, нийт 20 тэрбум төгрөг босгоно, гадаадын хөрөнгө оруулаллтай компаниудаас 20 тэрбумыг босгоно гэх мэтээр санхүүжилтийн схем хийж тооцоолж байжээ. Түүнчлэн төрийн бүтэц хүү орж,  УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, яам, агентлаг гэхчлэн төрийн байгууллагуудыг жагсаасан схем ч хийсэн байна. Жишээ нь,  Засгийн газрын ХЭГ-т дарга 1, газрын дарга 1, ахлха мэргэжилтэн 9 гэхчлэн зоож тооцоо гаргажээ. Мөн яамдын жагсаалтыг гаргаж, БОНХЯ –нд гэхэд л  сайд 1, дэд сайд1, төрийн нарийн бичгийн дарга 1, газрын дарга 6, санхүү хариуцсан дарга 1, хэлтсийн дарга 10, ахлах мэргэжилтэн 10 гэх мэтээр тооцоо гаргаж байсан байна. Энэ нь  2016 оны сонгуулийн дараа хэрэгжиж,  20 гаруй мянган хүн улс төрийн болон төрийн албан тушаалаас чөлөөлөгдөн одоог хүртэл шүүхээр явж байгаа. Иймээс тус схем нь хэрэгсэн гэж үзэх бүрэн үндэстэй, тэр нь шүүхээр явж байгаа төрийн албан хаагчдыг халсан, сольсон гэх маргаанаар гарч ирж байна гэдгийг тэрээр хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Зөвхөн нийслэлээс 60 тэрбумыг босгоно гэсэн яриа бичлэгт байдаг. Тэгвэл Нийслэлийн захирагчийн албанаас 13 хүнийг солино, дарга 1, санхүү хариуцсан хүн 1, хэлтсийн дарга 6, ахлах мэргэжилтэн 5, түүнчлэн Авто замын газар, Агаарын чанарын алба гэхчлэн бүгдийг  ийм маягаар схемд оруулан тооцоо гаргасан байдаг аж. Ханшийн тухайд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай  аж ахуйн нэгжээс 20 байгууллагаас тус бүр нэг тэрбумыг босгоно гэсэн жагсаалт  байна. Мөн харилцаа холбоо тогтоогоод мөнгө оруулж ирсэн хувь хүнд өгөх ашгийг 15 хувиар бодсон нарийн тооцоо ч байдаг аж. Төрийн албыг хэдээр үнэлж байсан тариф нь ч тодорхой. Тухайлбал, сайд нэг тэрбум, дэд сайд 500 сая, төрийн нарийн бичгийн дарга 800 сая, газрын дарга 300 сая, төрийн өмчит компанийн захирал  300 сая гэхчлэн схемд тусгажээ. Нийслэлийн есөн дүүргээр ажлаас халах хүний тоог нарийвчлан гаргасан байжээ. Энэ талаар тухайн үед МАХН болон тус намын дарга  Н.Энхбаяр  байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийж байсан бичлэгүүдийг  Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурлын үеэр эргэн сануулж бичлэгүүдийг  үзүүлэв. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр 60 тэрбумын схем дээр тулгуурлаж М.Энхболд гэдэг хүнийг огцруулж байна. Энэ хангалтгүй юм. Учир нь “60 тэрбумын  схем”  хэрэгжсэн учраас УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал  ч мөн адил огцрох ёстой. Схемийн дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалд очсон хүмүүс  хариуцлага хүлээ. МАН бүхэлдээ  хариуцлага хүлээх ёстой. М.Энхболдыг огцруулаад зогсохгүй 60 тэрбумын хонгилыг нь хамтад нь нураах ёстой.  Өнөөдөр МАН-ыг  төлөөлж буй хүмүүс  ард түмэн, хууль бусаар халсан төрийн албан хаагчдаас болон хуулийн дагуу санхүүжилтээ босгоод 2016 оны сонгуульд өрсөлдсөн бусад намуудаас уучлалт гуйх ёстой" хэмээн онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn  
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

5 цаг 6 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 42 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин