Интерполын тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
© AP Photo / Wong Maye-E
Д.АРИУН Олон улсын эрүүгийн цагдаагийн байгуулллага-Интерполын ерөннхийлөгч, БНХАУ-ын иргэн Мэн Хунвэй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон талаар тус байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ талаар РИА-Новости агентлаг мэдээлжээ. Интерполоос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Аравдугаар сарын 7-нд тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар ноён Мэн Хунвэйгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх албан хүсэлтийг хүлээж авсан” гэсэн байна. Холбогдох дүрэм журмын дагуу тэргүүн дэд ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Ким Чон Ян одоо Интерполыг тэргүүлэх аж. Шинэ Ерөнхийлөгчийг ирэх арваннэгдүгээр сарын 18-21-нд Дубай хотноо болох Ерөнхий ассамблейн чуулганаар сонгоно гэдгийг Интерполоос албан ёсоор зарласан байна. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2020 онд дуусах аж. Интерполын Ерөнхийлөгч сураггүй болсон талаар ноён Хунвейн талаар гэр бүлийн хүн  нь Францын цагдаад анх хандсан аж.  Тиймээс өнгөрсөн баасан гаригт Францын цагдаагийн байгууллагаас Интерполын тэргүүн сураггүй болсон талаар зарлаж, эрэн сурвалжлах ажиллагаа эхэлж байгааг мэдэгдсэн. Харин Хятадын South China Morning Post мөрдөн шалгагдаж байгаа талаар мэдээлж байсан бол өнгөрсөн ням гаригт хятадын холбогдох албаныхан “Ноён Мэн Хунвей хууль зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэдгийг нотлосон билээ. Интерполын тэргүүн асаны эхнэрийн мэдээлснээр, нөхөр нь сураггүй алга болохоосоо хэдэн өдрийн өмнө хутганы зураг явуулж байжээ. Ийм аргаар аюулд орсноо мэдэгдэх гэж оролдсон байх хэмээн эхнэр нь үзэж байгаа  бөгөөд “Миний залгахыг хүлээж байгаагаарай” гэдэг зурвас илгээснээс хойш сураггүй болсон байна. Грейс Мэн нөхрийнх нь сураггүй болсон явдалтай холбоотой хэрэг явдлыг анхааралдаа авахыг  Олон улсын байгууллагуудад хандаж уриалсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

11 цаг 15 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

11 цаг 17 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

11 цаг 20 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

16 цаг 16 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

16 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

19 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

23 цаг 22 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

23 цаг 37 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Уржигдар 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Уржигдар 10 цаг 50 мин