Сергей Шойгугийн талаарх сонирхолтой баримтууд

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд  Сергей Кужугетович Шойгу өнөөдөр /10.18/ манай улсад айлчилж байна.  Түүний  талаарх сонирхолтой  баримтыг хүргэе.

-Тэрээр 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн.

 

-Сергей Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургуулийг барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Дээд сургууль төгссөний дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.

 

-Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Энэ харилцаа Шойгу Елциний ойрын хүн байснаас эхтэй ажээ.

 

-Шойгу 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулиар “Единство” хөдөлгөөний хамт Елциний хөтлөн гаргаж ирсэн Путиныг дэмжиж, түүний сонгуулийн компанит ажилд зөвлөгчөөр ажиллав. Энэ сонгуульд Чеченийг хүчээр дараад байсан Путин амархан ялалт байгуулсан юм.

 

-Шойгу 2012 оны тавдугаасард Москвагийн захирагчаар сонгогдлоо. Гэвч Путин өөрийн ойрын хүн болох Анатолии Сердюковыг армийн шинэчлэлийн асуудлаас болж Батлан хамгаалахын сайдын тушаалаас огцруулсны дараа 2012 оны арваннэгдүгээр сард түүний оронд Сергей Шойгу томилогдов.

-Одоо тэр ОХУ-ын өмнөх батлан хамгаалахын сайд нараас хамаагүй хатуу байр суурьтай, чанга гар гэдгээр танигдах болсон байна.

 

-Шойгу батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын армид сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй үйл явдал болов. Тэр ЗХУ-аас хойш хийгээгүй нүсэр хэмжээний цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж, Оросын арми болзошгүй үйл явдалд хэр бэлэн байгааг шалгажээ. 

 

-Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медал, цолыг хүртсэн хүн. Тэр армийн генерал цолтой. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна.

 

-Тэр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг ажээ. Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөлбөмбөг тоглох дуртай нэгэн. Тэрээр англи, япон, турк хэлийг оролцуулаад есөн хэлээр ярьж чаддаг гэнэ.

 

- 2010 онд түүний нийт орлого дөрвөн сая рубль болж байв. Түүний эзэмшилд 19 мянган метр квадрат талбай бүхий хоёр эдлэн газар, 477 метр квадрат талбай бүхий орон сууцны байшин бий. Тэр хувьдаа ЗИМ ГАЗ 12 гэх машинтай ажээ.

Эх сурвалж:www.polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

1 цаг 33 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 34 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

1 цаг 36 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 31 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 53 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 52 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

6 цаг 24 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

6 цаг 45 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

10 цаг 19 мин