Тувагаас Новосибирск хүрэх замын тухай хэлэлцээрт Сибирийн гурван бүс нутаг гарын үсэг зурна

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Тува, Хакасын бүгд найрамдах улс, Кемерово мужийн эрх баригчид Новосибирск хүрэх шууд замын барилга байгууламжийн тухай хэлэлцээрт есдүгээр сарын сүүлчээр гарын үсэг зурна. Энэ тухай Тувагийн Эдийн засгийн яамны хэвлэлийн албаны эх сурвалжаас иш татан өнгөрсөн лхагва гарагт ТАСС агентлаг мэдээлжээ. Тувагийн нийслэлд есдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын субъектүүдийн “Сибирийн хэлэлцээр” нэртэй эдийн засгийн харилцан хамтын ажиллагааны бүс нутаг хоорондын ассоциацын (МАСС) хуралдаан болно. Сибирийн бүс нутгийн тээврийн хүртээмжийн хөгжил, эдийн засгийн хамтарсан төслийн асуудал тус хуралдааны үндсэн сэдэв байх ажээ. “Хакасын бүгд найрамдах улс болон Кемерово мужийн удирдлага дор Красноярскийн хязгаарыг дамнасан том тойрууг алгасаж Новосибирск хүрэх замын барилга байгууламжийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна” хэмээн Тувагийн Эдийн засгийн яамны мэдээлэлд дурджээ. Одоо Тувагийн тээврийн үндсэн зам Красноярскийн хязгаарыг дамнаж байгаа бөгөөд Новосибирск хүрэх шууд зам тус бүгд найрамдах улсаас автомашинаар Сибирийн холбооны тойргийн төв хүрэх хугацааг ихээхэн товчлох ажээ. Мөн түүнчлэн Тувагаас Уулын Алтай хүрэх, Красноярскийн хягаараас Монголыг дамнуулан Хятад руу гарах хил дамнасан авто замын барилга байгууламжийн сэдвийг хөндөж хэлэлцэх юм байна. “Экспортын дэд бүтэц, тээвэр-логистикийн тогтолцооны хөгжил бол Сибирийн эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл юм. Бид Сибирийн хэлэлцээр” нэртэй эдийн засгийн харилцан хамтын ажиллагааны бүс нутаг хоорондын ассоциацын хуралдаанд ихээхэн найдлага тавьж байна. Манай төслүүдийг дэмжих явдал Тувагийн худалдаа, экспортын харилцааны хөгжилд оруулах бас нэгэн алхам болно” гэж Тувагийн Эдийн засгийн сайд Елена Каратаева хэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Өчигдөр 13 цаг 45 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

4 цаг 29 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

4 цаг 34 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

4 цаг 45 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

4 цаг 48 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

5 цаг 27 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

9 цаг 14 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

10 цаг 14 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

10 цаг 14 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Өчигдөр 14 цаг 16 мин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Өчигдөр 13 цаг 45 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

4 цаг 29 мин